Л.Болд 2019.09.04 | Vip76.mn

Л.Болд: Дүүргүүдэд эрх мэдлийг нь олгох хэрэгтэй

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.04)  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 57,2т зааснаар "Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох" гэсэн төслийн заалтаар гишүүд санал хэлж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд

Дүүргийг сумтай адилтгадаг сумын дараа оруулдаг энэ тогтолцоог маш их шүүмжилж байгаа. Дүүрэг сум байтугай хэд хэдэн аймаг нийлээд ч дүүргийн хэмжээнд очдоггүй. Үндсэн хуульд өөрчлөлт орох нэг том шалтгаан бол нутгийн удирдлагын тогтолцоо. Улсын болон орон нутгийн чанартай хотуудыг хүлээн зөвшөөрөх зохих эрх мэдлийг  олгох. Дүүргүүдэд эрх мэдлийг нь олгох хэрэгтэй.

Энэ заалтыг зохих ёсоор томьёолж батлах нь зүйтэй гэж үзэж байна. Нийслэлийн дүүрэг гэж аль ч аймагтай аль ч сумтай харьцуулахын аргагүй энэ нэгжээ зохих ёсоор ажиллуулж үүний цаана ард иргэд дүүрэгтээ хандаж дүүргийн хэмжээнд асуудлаа шийдээд явдаг энэ бололцоог хангах ёстой шүү.