Мөнх-Оргил.Ц 2019.09.04 | Vip76.mn

Ц.Мөнх-Оргил: Нутгийн удирдлагыг бие даалгах хамгийн чухал асуудал

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.04)  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 57,2т зааснаар "Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох" гэсэн төслийн заалтаар гишүүд санал хэлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

Хамгийн гол амин чухал зүйл бол энэ нутгийн удирдлагыг бие даалгах. Өөрийн гэсэн санхүү эрх мэдэлтэй болгох.  Монгол улсад энэ нутгийн удирдлагын тогтолцоог хөгжүүлэх юм уу эсвэл дээрээс нь засаг дарга нараараа дамжуулаад төвлөрсөн журмаар энэ асуудлаа шийдээд явах юм уу гэдэгт хариулт өгөх хэрэгтэй.

Өнөөдөр бодит амьдрал дээр нутгийн өөрөө удирдах ёс гэдэг юм байхгүй. Орон нутгийн өмчийг захиран зарцуулна гэсэн ганц эрх л байгаа. Тиймээс орон нутагт эрхийг нь шилжүүлэх асуудал чухал байгаа. Орон нутагт татвар тогтоож болохгүй тэгвэл нэгдмэл улсын шинж алдагдана гэж зарим гишүүд хэлж байгаа.