Б.Батзориг 2019.09.04 | Vip76.mn

Б.Батзориг: Дүүрэг хорооны статусыг өөрчлөх ёстой

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.04)  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 57,2т зааснаар "Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох" гэсэн төслийн заалтаар гишүүд санал хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Батзориг

Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлэх статусыг өөрчлөхөөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгаа нь чухал. Ялангуяа нийслэл дүүрэг, хорооны статусыг өөрчилж нэмэгдүүлж сайжруулахгүй бол болохгүй. Баянзүрх дүүрэг гэхэд 350 мянган иргэнтэй гэтэл сумын статустай байгаа.

Ингэснээр иргэдэд очих төрийн үйлчилгээ сайжирна. Төрд итгэх итгэл нэмэгдэнэ. Хороо өнөөдөр санхүүгийн ямар ч эрх мэдэлгүй байгаа энэ эрх мэдлийг нь өгмөөр байна. Иргэдийн хурал засаг даргаа сонгодог энэ зарчимыг өөрчлөх хэрэгтэй харагдаж байна. Шууд томилдог болох ингэвэл эргээд хариуцлагаа тооцдог болно.