Б.Энх-Амгалан 2019.09.04 | Vip76.mn

Б.Энх-Амгалан: Бэлчээрийн татварыг Үндсэн хуульд тусгаж болохгүй

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.04)  үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар 57,2т зааснаар "Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох" гэсэн төслийн заалтаар гишүүд санал хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан

Үндсэн хуулийг анх хэлэлцэж байхад хоёр заалт дээр болохгүй гэсэн байр суурь илэрхийлж байсан. Нэг нь энэ сум дүүргийн засаг дарга нарыг томилдог болох асуудал Монгол улс бол холбооны улс биш нэгдсэн зохион байгуулалттай улс тиймээс холбооны биш улсад сонгодог тогтолцоо байж болохгүй.

Улаанбаатар хот өөрийнхөө өмчөөр бонд босгох өмчөө эдийн засгийн эргэлтэд оруулах нийслэлийн эрх зүйн байдлаар нь тодорхой заагаад өгчих хэрэгтэй. Хөгжих бололцоог олгох хэрэгтэй. Харин орон нутагт доод хэсэг дээр татварын өмчийн энэ бүрхэг заалтаар оруулж ирэх хэрэггүй гэсэн байр суурьтай байна.