Амгаланбаатар.Х 2019.09.05 | Vip76.mn

Хүний эрхийг хамгаалагчид хуультай болно

Хүний эрхийг хамгаалагчид хуультай болно

Монгол улсын Хүний эрхийн Үндэсний комисс, Гадаад харилцааны яам, Нэгдсэн Үндэстний байгууллагын суурин зохицуулагчийн газрын хамтарсан “Хүн бүр хүний эрхийн хамгаалагч-Эрх зүйн баталгааг хангах нь” зөвлөлдөх уулзалтад МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй төлөөлөл оролцож байна.

Хүний эрхийн хамгаалагчийн асуудалд ҮЭ-ийн оролцоо, эрх зүйн байдлыг тодорхойлох хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, түүнийг боловсронгуй болгоход үйлдвэрчний эвлэлүүдийн байр суурийг илэрхийллээ.

“Хүний эрхийн хамгаалагчийг эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрөх, хамгаалах шилдэг туршлагууд” сэдвээр НҮБ-ын Хүний эрхийн хамгаалагчийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Мишел Форст, “Хүний эрхийг хамгаалагчийн тухай хуулийн хэрэгцээ шаардлага” сэдвээр Хүний эрх, хөгжил төвийн тэргүүн Г.Уранцоож, “Монголын хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын талаарх хууль тогтоомжийн төсөл”-ийн танилцуулгыг доктор Д.Сүнжид нар хийжээ.

Уг хуульд талуудын байр суурь, саналыг авч нэгтгэсний дараа ажил хэрэг болгоно хэмээн зохион байгуулагчдын зүгээс хэлж байна.