О.Баасанхүү 2019.09.05 | Vip76.mn

О.Баасанхүү: Нам байгуулах босгыг өндөрсгөх хэрэгтэй

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.05)  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Өмнө нь хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн багц саналыг хэлэлцүүлэхийг хойшлуулаад байсан юм. Харин өнөөдөр үдээс хойших чуулганаар эдгээр асуудлыг хэлэлцэж байна. 

Тухайлбал, Намыг сонгуулийн насны нийт иргэдийн 1 хувиас доошгүй хүн нэгдэж нам байгуулах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дэмжсэн саналыг хэлэлцэж байна.


УИХ-ын гишүүн О.Баасанхүү

"Намыг үүсгэн байгуулах гэж байгаа иргэдийн тооны дээд хязгаар гэж орж ирэх ёстой гэж харж байна. Хязгааргүйгээр тавих хэрэггүй. Гэхдээ тухайн жилийн сонгуулийн насны гэж тодотгож өгмөөр байна.Өнөөдөр Монгол улс олон намын тогтолцоотой, олон ургалч үзэлтэй байя гэвэл үүнийг цэгцлэх хэрэгтэй. Намууд чинь нэг компани шиг болсон байна. 

Бид Үндсэн хуульд 21 аймагт салбар нэгжгүй байхыг дэмжсэн шүү дээ. Тэгэхээр Монгол улсын нийт нутаг дэвсгэрийг заавал хамруулна гэж зааж өгөөгүй. Тэгэхээр 20 мянган иргэний дэмжлэг авч чадахгүй бол нам байгуулж яах юм. Тэгэхээр Монгол улсын хөгжлийн бодлогыг боловсруулж байгаа нам 20 мянган иргэний дэмжлэгийг авах ёстой. Хуурамчаар 800 хүнийг гарын үсэг цуглуулахыг хийх амархан шүү. Тэгэхээр босгыг нэмэгдүүлэх ёстой.