Б.Бат-Эрдэнэ 2019.09.05

Б.Бат-Эрдэнэ: Ёс зүйн хорооноос гишүүдийн ирцийг өдөр бүр зарлаж байгаа

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.05)  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Өмнө нь хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн багц саналыг хэлэлцүүлэхийг хойшлуулаад байсан юм. Харин өнөөдөр үдээс хойших чуулганаар эдгээр асуудлыг хэлэлцэж байна. 

Тухайлбал, Намыг сонгуулийн насны нийт иргэдийн 1 хувиас доошгүй хүн нэгдэж нам байгуулах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дэмжсэн саналыг хэлэлцэж байна. 


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Намуудын тухай тусгайлан хуульчлах байгааг дэмжиж байна. Гэхдээ иргэдийн 1 хувь гэдгийг арай өндөр юм болов уу гэж бодож байна. Тэгэхээр үүнийг анхаараарай. 801 хүний гарын үсгээр нам байгуулах нь арай бага босго байна гэж хардаг. Гэхдээ 20 мянган иргэний гарын үсэг гэхээр арай хэтэрчих болов уу гэж бодож байна. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт өндөр түвшиний ойлголцол, зөвшилцөж батлах ёстой гэж би хэлээд байгаа. Гэтэл зарим гишүүд хаана явж байгаа нь тодорхойгүй л байна шүү. УИХ-ын даргын үүрэг даалгаврын дагуу Ёс зүйн хорооноос гишүүдийн нэрсийг зарлаж байгаа. Өнөөдөр ирц харьцангуй сайн байна. Энэ ирцээ алдахгүй явах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.