А.Сүхбат 2019.09.05

А.Сүхбат: Байгалийн баялагтай холбоотой заалтыг маш сайн, тодорхой томьёолсон учраас дэмжээрэй

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.05)  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Өмнө нь хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн багц саналыг хэлэлцүүлэхийг хойшлуулаад байсан юм. Харин өнөөдөр үдээс хойших чуулганаар эдгээр асуудлыг хэлэлцэж байна. 


УИХ-ын гишүүн А.Сүхбат Байгалийн баялаг ганцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн заалттай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн А.Сүхбат

Өнгөрсөн 20 гаруй жилд Манай улсад уул уурхайн үйл ажиллагаа хариуцлагагүй явж ирсэн. Жишээ нь бид Оюутолгойг, Бороогийн алт, Матадын нефть гээд ярьж болно. Цаашлаад малын бэлчээр, малчдын амьдрах орчин муудсан гээд хэлээд байж болно. Тэгэхээр энэ хариуцлагатай уул уурхайг бид хэзээ хөгжүүлэх вэ? 

Тэгэхээр энэ хэлэлцэж байгаа асуудал бол Үндсэн хуульд орж байгаа гол өөрчлөлт юм шүү. Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн энэ заалт маш тодорхой орж ирсэн. Энэ саналыг гишүүд дэмжиж өгөөрэй