М.Билэгт 2019.09.05

М.Билэгт: Ерөнхийлөгчтэй зөвшилцөхийн тулд "Төрийн, Нийтийн өмч" гэсэн сонин заалт орж ирсэн байна

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.05)  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Өмнө нь хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн багц саналыг хэлэлцүүлэхийг хойшлуулаад байсан юм. Харин өнөөдөр үдээс хойших чуулганаар эдгээр асуудлыг хэлэлцэж байна. 


УИХ-ын гишүүн М.Билэгт Байгалийн баялагтай холбоотой багц заалт дээр байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн М.Билэгт

6.1 дүгээр  зүйлд "Монгол улсад газар түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна" гэдэг заалтыг хөндөөгүй. Харин 62 гишүүний өргөн барьсан төсөлд 6.2 дугаар зүйлд нэмэлт оруулсан юм үүнд "Төрийн өмч мөн" гэсэн зүйл нэмсэн байсан. Гэтэл Ерөнхийлөгчөөс өргөн барьсан нэмэлт, саналын хувилбар нь "Нийтийн өмч мөн" гэж оруулж ирсэн. Ингээд Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд "Төрийн, Нийтийн өмч" гэсэн өмнө нь байгаагүй, сонин заалт ороод ирсэн байна. "Нийтийн" гэхээр эзэнгүй мэт бидний мэдэх ойлголтоор болчихоод байна. Тиймээс үүнийг цаашид бусад хуульд дагаж өөрчлөлт зайлшгүй орох шаардлага гарч байна шүү.