Ц.Даваасүрэн 2019.09.05

Ц.Даваасүрэн: Төрийн гэж айдаг байсан бол нийтийнх гэдгээр дураараа дургидаг болохвий

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.05)  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Өмнө нь хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн багц саналыг хэлэлцүүлэхийг хойшлуулаад байсан юм. Харин өнөөдөр үдээс хойших чуулганаар эдгээр асуудлыг хэлэлцэж байна. Одоо гишүүд байгалийн баялгийг ашиглахтай холбоотой заалт дээр байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Газрын хэвлийн баялагийн үр өгөөжийг үндэсний санд хуримтлуулж тэгш хуваана гэж байна. Энэ санал дээр 2 дутагдал байна. Нэгдүгээрт нийтийн гэхээр төрийн гэж айдаг байсан бол харин нийтийнх гэдгээр дураараа дургидаг. Хэрвээ төрийнх байх юм бол үхсэн төрсөн хамаагүй адилхан эзэмшээд л явдаг. Бусад улс орнуудыг хараад байхад төрийн эзэмшилд байдаг. Ингээд эзэнгүй болж байгаа юм.

Хоёрт үр өгөөж гэдгийг юу гэж ойлгоод байна вэ? Татвар юм уу, ноогдол ашиг гэж ойлгох юм уу? ямар хэмжээний юм өгөх гээд байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй байгаа. 51 хувь гээд байгаа чинь стратегийн орд шүү дээ. Гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүй гээд байгаа юм. Тийм биш энэ чинь стратегийн орд шүү дээ.

Би нэг зүйлд харамсдаг. Одоо ч гэсэн бидний дунд стратегийн ордынхоо 51 хувийг гадны компанид өгье гэсэн хүн байгаа шүү дээ. 1990-ээд оны өмнө ингэж яриад байгаа хүмүүс чинь ядуу л байсан шүү дээ. Бүгдээрээ л ядуу байсан. Нэг лизенз олж аваад улсаасаа баян болох гэдэг уралдаан яаваад байгаагын гай шүү дээ.