С.Бямбацогт 2019.09.05 | Vip76.mn

С.Бямбацогт: Төрийн нийтийн өмч болгосноор төр дур мэдэн захиран зарцуулахгүй болно

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.05)  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.05)  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Өмнө нь хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн багц саналыг хэлэлцүүлэхийг хойшлуулаад байсан юм. Харин өнөөдөр үдээс хойших чуулганаар эдгээр асуудлыг хэлэлцэж байна. 

1992 онд батлагдсан Үндсэн хуулийн, 6.1.Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 6.2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. гэсэн хоёр заалтыг нэгтгэн, Мөн "ТӨРИЙН НИЙТИЙН ӨМЧ МӨН" хэмээн өөрчлөхөөр төсөл оруулж ирсэн юм. 


Тус саналтай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогт тайлбар хийлээ. 

6.1 дэх заалтыг хөндөөгүй, харин 6.2 заалт харин хөндөгдсөн.