Улаан.Ч 2019.09.06 | Vip76.mn

Ч.Улаан: Үндсэн хуулийг хэлэлцүүлэг "нэг л биш" болоод эхэллээ

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.05)  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Өмнө нь хэлэлцүүлгийн үеэр хэд хэдэн багц саналыг хэлэлцүүлэхийг хойшлуулаад байсан юм. Харин өнөөдөр үдээс хойших чуулганаар эдгээр асуудлыг хэлэлцэж байна. 

1992 онд батлагдсан Үндсэн хуулийн, 6.1.Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 6.2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. гэсэн хоёр заалтыг нэгтгэн, Мөн "ТӨРИЙН НИЙТИЙН ӨМЧ МӨН" хэмээн өөрчлөхөөр төсөл оруулж ирсэн юм. Мөн тус хэсэгт баялагийг ашиглах, хувиарлахтай холбоотойгоор Баялагийн сан байгуулахтай холбоотой заалт орж ирсэн байгаа юм. 


УИХ-ын гишүүн Ч.Улаан

Байгалийн баялагийг ашиглах, хувиарлахтай холбоотой маш чухал асуудлыг хэлэлцэж дуусаж байна. Үндэсний баялагийн санг байгуулахыг Үндсэн хуульд тусгаж байгаа нь маш сайн.  Би Санхүүгийн системд ажиллаад 4 санг бий болгох, түүнийг бүрдүүлэх гэж оролдож, үүний 3 сан нь дампуурахын гэрч болсон хүн. Одоо 4 буюу Ирээдүйн өв сангийн хууль хэрэгжиж байгаа юм. 

Энэ санг  "төсвийн бус" гэж шууд ингэж томьёолох нь зохистой биш гэж бодож байна. Харин ч Төсвийн салшгүй нэг хэсэг, онцгой статустай сан байлгах нь зүйтэй. Тиймээс хэлбэрээ зөв сонгох нь чухал. 

Дараагийн нэг асуудал нь "Стратегийн орд газрын  51 ээс доошгүй хувь нь ард түмний мэдэлд байна" гэдэг заалт бол санамсаргүй оруулсан заалт биш юмаа. Энэ бол доод хязгаар шүү дээ. Өнөөдөр Оюутолгойгоо 34 хувь гэсэн ч бодитоор 24 хувийг эзэмшиж байгаа шүү. Тиймээс бид энэ заалт их чухал. Стратегийн орд гэдэг бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой онцгой орд газар. Тиймээс 3-р хэлэлцүүлэг дээр анхаарч орж ирээрэй. 

Яг үнэнийг хэлэхэд Үндсэн хуулийг хэлэлцүүлэг нэг л  биш л ойлгогдож эхэллээ дээ. Хамтын шийдвэр гэдэг нэрийн доор бид нар олон санал нэгдэхгүй асуудал руу шахагдаж эхэлж байх шиг мэдрэгдэж эхэллээ. Анх өргөн мэдүүлсэн 62 гишүүний төслүүдийн саналуудаас зарим нь үгүй болчихлоо.