Б.Бат-Эрдэнэ 2019.09.06 | Vip76.mn

Ёс зүйн дэд хорооны дарга гишүүдийг танхимдаа ирэхийг уриалснаар хуралдаан эхлэв

Ёс зүйн дэд хорооны дарга гишүүдийг танхимдаа ирэхийг уриалснаар хуралдаан эхлэв

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт гишүүд хариуцлагатай, идэвхтэй оролцуулах үүднээс УИХ-ын дарга захирамж гаргаж, УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос хуралдаандаа хоцорч байгаа гишүүдийг нэрлэж байгаа билээ. 

УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ сүүлийн өдрүүдэд гишүүдийн ирцийг зарлаж, мөн чуулган дээр үг хэлэхдээ гишүүдийн Үндсэн хуулийг хэлэлцүүлэгт ач холбогдолтой, хариуцлагатай оролцохыг шаардсаар байгаа юм. 

Энэ удаа ч тэрээр гишүүдийн нэрсийг зарлаж, хуралдаандаа идэвхтэй оролцохыг санууллаа.