Л.Болд 2019.09.06 | Vip76.mn

Л.Болд: Төрийн албыг өөрчлөх энэ заалтыг заавал дэмжих ёстой

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.06)  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, НХХ-ын сайд С.Чинзориг "Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх журмын тухай хуульд шаардлагатай бол нэг саналын томъёоллоор 3 хүртэл удаа санал хурааж болно" гэсний дагуу 23.1 буюу "төрийн жинхэнэ алба мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд хяналт тавих, төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно"  гэсэн заалт дээр дахин санал хураалгах горимын санал гаргасан юм. Энэ заалтыг үдээс өмнөх хуралдаан дээр гишүүдийн олонхи дэмжээгүй юм. 


УИХ-ын гишүүн Л.Болд

Энэ заалтыг бид батлах ёстой. Өнөөгийн Монголын нийгмийн хамгийн том зовлонгийн эх үүсвэр энэ төрийн алба болсон. Үүнийг хүн бүр хүлээн зөвшөөрч байгаа. Сүүлийн 3 хоногт манай эвслээс салбар, мэргэжлийн ТББ, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдтэй уулзаж байгаа юм. Тэдний бухимдлыг дээд зэрэгт хүргэж байгаа зүйл бол энэ л байна. Ингээд бүх шатанд том завхрал үүссэн байна. Шударга ёсны өөрчлөлтийн хамгийн том өөрчлөлтийг энэ салбарт хүсэж байна. Ямар ч байсан төрийн албыг дэг жаягт нь оруулах заалтыг батлаж өгөөч. Тэгэхгүй бол цаашлаад Монгол улс мөхлийн ирмэгт очих аюул бий шүү. Өнөөдөр тэр хүмүүс иргэдийн бухимдал падлий алга. Тэд зөвхөн албан тушаал, мөнгө л бодож байна. Тэд төрийн албыг жижиглэнгийн бараа шиг зарж байна. Энэ заалтыг унагаах юм бол энэ зүйл цааш үргэлжилнэ.