Б.Бат-Эрдэнэ 2019.09.06

Б.Бат-Эрдэнэ: Төрийн албаны тухай тусгай зохицуулалт оруулж байгааг дэмжиж байна

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.06)  нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, НХХ-ын сайд С.Чинзориг "Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх журмын тухай хуульд шаардлагатай бол нэг саналын томъёоллоор 3 хүртэл удаа санал хурааж болно" гэсний дагуу 23.1 буюу "төрийн жинхэнэ алба мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй, хариуцлагатай байх, шатлан дэвших чадахуйн зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд хяналт тавих, төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно"  гэсэн заалт дээр дахин санал хураалгах горимын санал гаргасан юм. Энэ заалтыг үдээс өмнөх хуралдаан дээр гишүүдийн олонхи дэмжээгүй юм. 


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 

Мэдээж саараас илүү сайн нь олон бий. Гэхдээ нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино гэдгээр хариуцлагагүй хандаж байгаа албан хаагчдад хариуцлага тооцох ёстой. Тийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд төрийн албаны тухай тусгай зохицуулсан заалт оруулж ирж байгааг дэмжиж байна. Шаталсан гэдэг нь зөвхөн олон жил ажилласан гэдгээр хаачхаж байгаа биш байхаа. Үнэхээр сайн залуучууд орж ирээд, шат дамжлагаар ахих боломж байгаа гэж ойлгож байна.