2019.09.06

О.Баасанхүү: Үндсэн хуулинд шүүгчдийн чиг үүргийг маш тодорхой зааж өгөх хэрэгтэй

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.06/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.

Хуралдаанаар төслийн 3 дугаар зүйлийн 9 дэх заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.” гэж бүхэлд нь өөрчлөн найруулах санал дээр гишүүд байр сууриа илэрхийлэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Нээлттэй гэсэн нэр томъёо ороод ирлээ төслөөр бол байнгын хороо тавыг нь сонгодог болсон байсан чинь одоо тав нь нээлттэй гэдэг нэг ийм ойлгомжгүй юм ороод ирлээ. Тэгэхээр шүүхийн ерөнхий зөвлөлд ямар таван хүн орж ирэх нь ойлгомжгүй. Нээлттэй гэдэг үг хэн томилох нь ойлгомжгүй.

Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийг томилдог байгууллага биш. Шүүгчийг санал болгодог байгууллага гэтэл өнөөдөр та бүхэн, хуульчид ч гэсэн хэцүүхэн байдалд орсон чамлахаар чанга атга гэж энийгээ дэмжье даа гэсэн байртай хуучнаараа л байя. Олон жил энэ хуулийн системийг сүйрүүлсэн шүү.

Миний хэлэх гээд байгаа зүйл шүүхийн ерөнхий зөвлөлийг ойлгомжтой тодорхой зөв гаргая гэх юм бол хараат бусаар тоо хамаагүйгээр чиг үүргийг нь хуулинд тодорхой зааж өгөх хэрэгтэй. Их хурал батлана гэдгээ больж ойлгомжтой юм шийдээрэй гэж хэлмээр байна.

Тойргийн, дагнасан, анхан шатны, давах, нийслэлийн гэдэг энэ ойлголтуудаа цэгцэлмээр байна. Жилд 3000-с дээш гэр бүл салж байна гэтэл энэ гэр бүлтэй холбоотой асуудлаар шүүх байгуулах эрх нь байгаа юу? Зүгээр л өнөөдөр Налайхад шүүх байлгаад яах юм бэ 3000 хүнтэй гэж ийм хэлбэрийн төдий хууран мэхэлсэн юм хийчихээд жараараа конопоо дараад алга ташаад сууж байна шившигнүүдээ ичээч.

Шүүхийн асуудал орж ирж байхад бүгд шүүхийг мэддэг болчихсон. 20 жил өмгөөлөл хийлээ энэ дарангуйлал хэрээс хэтэрчихсэн байгаа. Гэтэл өнөөдөр энийг Үндсэн хуульд оруулахаар ярьж байгаа бол яаж шүүх шуурхай үнэн зөв шийдэх үү гэдэг дээр анхаараач дээр нь явуулын шүүх ажиллуулая. Явуулын шүүх яагаад байж болдоггүй юм бэ? Шаардлагатай гэж үзвэл улсын дээд шүүхээс тогтоол гаргаад явуулын шүүх гаргаж болно гэж энэ нэр томъёог яагааад оруулж өгч болохгүй байгаа юм бэ? 

Таван шүүгчийн гурав нь иргэн гээд байгаа байж болно гэхдээ дарга нь заавал шүүгч байдаг. Төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргана гэдэг бол бурууд хатуу зөвд зөөлөн байя гэсэн үг. Шүүгчийг үндсэн хууль зөрчөөгүй мэргэжлийн хороо нь дэмжсэн бол томилох л үүрэгтэй. Тэр ерөнхийлөгч ялангуяа одоо энэ Халтмаагийн Баттулга ерөнхийлөгч юу ойлгож тэрийг буцаах гээд байгаа юм? Би өнөөдөр энэ дээр дургүйцэж байна та нар шиг төмсөгдүүлээгүй учраас шуудхан хэлчихэж байгаа юм.

Энэ шүүх засаглалын юмыг ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүс засах чинь өөрөө асуудалтай шүү. Би У.Хүрэлсүх шиг ерөнхийлөгчдөө барьцаалагдаагүй. Шүүх засаглалыг та нар шударга хараат бус хийх юм бол та нар тайван амьдрана.