Г.Занданшатар 2019.09.07 | Vip76.mn

УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байгаа тул 57 гишүүнээс дээш ирцтэйгээр чуулган хуралдаж байгаа юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24дугаар зүйлийн 24.6 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.


Засгийн газрын сайдуудыг 30 хоногийн дотор томилно гэсэн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж байна.