Л.Болд 2019.09.07 | Vip76.mn

Л.Болд: Шинэ нам Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой санал бодлоо байнга илэрхийлж байгаа

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж байна.

Хуралдаанаар Засгийн газрын сайдуудыг 30 хоногийн дотор томилно гэсэн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд

Шударга иргэдийн нэгдсэн эвсэлээс байнга Үндсэн хуульд саналаа илэрхийлж ирсэн. Ард түмэн санал асуулгаар 80 гаран хувьтай эсэргүүцэж байсан УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, хугацааг сунгах, сонгуулийн холимог тогтолцоо зэргийг олонх харгалзан үзэж Үндсэн хуульд оруулаагүй учир хэлэлцүүлэгт оролцсоор ирсэн.

За одоо энэ хэрэгжиж эхлэх хугацааг 17 жарны гэх мэт одоо хэрэглэдэггүй цаг тоогоор заах хэрэггүй. Бид 21-р зуунд хууль баталж байж ингэж ухармааргүй байна. Тиймээс энийг 2020 оны гэдгээрээ бусад хууль шиг явах хэрэгтэй.