Бямбацогт.С 2019.09.07 | Vip76.mn

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгад бэлтгүүлэхээр шилжүүллээ

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгад бэлтгүүлэхээр шилжүүллээ

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.

Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард нийтээс асуух эсэх асуудлаар санал хураахад  57 гишүүн дэмжигдлээ.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжих, эсэхийг ард түмний санал асуулгаар шийдвэрлэх ба ард түмэн дэмжихгүй бол одоо хэрэгжиж буй хууль мөрдөгдөнө.

Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн хэлэлцэж байна.

Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа

Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.