О.Баасанхүү 2019.09.07 | Vip76.mn

О.Баасанхүү: Ард нийтийн санал асуулгаа яг хэзээ явуулах вэ?

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.

Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард нийтээс асуух эсэх асуудлаар санал хураахад  57 гишүүн дэмжигдлээ.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжих, эсэхийг ард түмний санал асуулгаар шийдвэрлэх ба ард түмэн дэмжихгүй бол одоо хэрэгжиж буй хууль мөрдөгдөнө.

Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн хэлэлцэж байна.

Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Хотын статусын асуудлыг эхний улиралд багтааж оруулж ирэхээс гадна улс төрийн намын тухай хууль сонгуулийн тухай хуулийг хэзээ оруулж ирэхээр болсон бэ? Нэг жилийн дотор батлах ёсгүй гэдэг юм ороод ирнэ тэгэхээр ард нийтийн санал асуулгаа яг хэзээ явуулах юм хэзээ намын тухай сонгуулийн тухай хуулиа оруулж ирэх вэ?

Байнгын хорооны дарга С.Бямбацогт түүний асуултанд хариуллаа.

Монгол улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэлх хугацаанд тухайн харилцааг зрохицуулж ирсэн хуулийг баримтална гэсэн байгаа.