Ц.Гарамжав 2019.09.07 | Vip76.mn

Ц.Гарамжав: Бидэнтэй олон сар уртасгасан цагаар ажилласан ажлын хэсгийн хамт олондоо баярлалаа

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.07/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа.

Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард нийтээс асуух эсэх асуудлаар санал хураахад  57 гишүүн дэмжигдлээ.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжих, эсэхийг ард түмний санал асуулгаар шийдвэрлэх ба ард түмэн дэмжихгүй бол одоо хэрэгжиж буй хууль мөрдөгдөнө.

Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн хэлэлцэж байна.

Гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав

Бидэнтэй олон сар өглөө оройн цагаар уртасгасан цагаар ажилласан ажлын хэсгийн хамт олондоо баярлалаа. Бид олон асуудлыг нухацтай хэлэлцлээ хэрвээ Үндсэн хууль батлагдвал 2020 оны 5 сарын 25-с  шинийн гуравны өлзийтэй өдрөөс мөрдөгдөж эхлэхээр товлогдсон байгаа.

Бид нийгмийн өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг хөндөж оруулсан энд байгалын баялаг, шүүх эрх зүйн орчин, дордсон долоон заалт зэрэг олон зүйлыг дээрдүүлэн заслаа гэж бодож байна. Томоохон стратегийн ордуудын цаашдын олборлолт дээр ямар ч гадна дотны хөрөнгө оруулалт орсон бай улс 51 хувийг мэдэлдээ авна гэсэн байгаа энийг яаж шийдсэн бэ?