Б.Баттөмөр 2019.09.09 | Vip76.mn

Дархан-Уул аймагт 150 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

Дархан-Уул аймагт 150 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт 150 хүүхдийн хүчин чадалтай 28 дугаар цэцэрлэг өнөөдөр /2019.09.09/ шинээр ашиглалтад орлоо.

Хуучнаар Нийгмийн даатгалын байрны зориулалтаар ашиглагдаж байсан тус барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахын тулд Улсын өмчөөс Орон нутгийн өмчид шилжүүлэхээр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр холбогдох яамдтай хэлэлцэж, орон нутгийн өмчид шилжүүлжээ.

Ийнхүү орон нутгийн хөрөнгө оруулалтаас их засвар хийж, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой болжээ.28 дугаар цэцэрлэгт 2-5 насны 150 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших юм. Тус цэцэрлэгт шинээр 25 багш ажиллагсад ажиллаж байна.

Хүүхэд багачуудынхаа сурч боловсрох орчинг бүрдүүлж зөв хүмүүжилтэй зөв Монгол иргэнийг төлөвшүүлэх энэ их үйлсэд эцэг эхчүүд баяртай байсан юм.