Л.Энхболд 2019.09.09 | Vip76.mn

Цогтцэций суманд 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 960 хүүхдийн багтаамжтай сургуулийн шав тавигдлаа

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдах 960 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн шав тавих ёслол 2019 оны 09 сарын 08-ны өдөр боллоо. Дээрх цэцэрлэг сургуулийн барилгын хөрөнгө оруулалтыг улсын төсвийн санхүүжилтаар хийгдэх бөгөөд УИХ-ын гишүүн Л.Энхболд дээрх санхүүжилтийг улсын төсөвт суулгцуцлсан юм. 

Шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Л.Энхболд, Цогтцэций сумын удирдлагууд, сургууль, цэцэрлэгүүдийн захирал, эрхлэгч, багш, сурагчид, иргэд олон нийт, гүйцэтгэгч “Хос бор морь” ХХК, “Грийн ресурс констракшн” ХХК-ийн удирдлагууд оролцлоо.

Цогтцэций сум сургуулийн өмнөх насны 1200 хүүхэдтэй. Үүнээс 850 хүүхэд нийт 580 хүүхдийн багтаамжтай 3 цэцэрлэгт хамрагдаж үлдсэн 350 хүүхэд нь гэрээр хүмүүжиж байна. Мөн сургуулийн насны 2000 хүүхэд нийт 800 гаруй хүүхэд суралцах хүчин чадалтай 2 сургуульд суралцаж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах дээрх сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор Цогтцэций сумын хүүхдүүд таатай орчинд сурч, хүмүүжих боломж бүрдэх юм.