БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Ховд аймагт ажиллалаа
2019.09.10

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Ховд аймагт ажиллалаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг даваа гарагт /2019.09.09/ Ховд аймагт ажиллалаа.

Тэрээр тус аймгийн төвийн ерөнхий боловсролын "Прогресс" сургууль, 14 дүгээр цэцэрлэг, аймгийн орон нутаг судлах музейн үйл ажиллагаатай танилцсан юм. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Ховд  аймагт ажиллах үеэрээ Ховд их сургуулийн лекцийн танхимд аймгийн боловсрол, соёл, спортын салбарын төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо.