Сандагсүрэн.Ж Мөнхцэцэг.Б 2019.09.10 | Дүүргийн Хэвлэл мэдээллийн алба

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө

Өдгөөгөөс 20 гаруй жилийн өмнө буюу 1996 оны наймдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас тогтоол гарган жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хэлмэгдэгсэдийн дурсгалын өдөр” болгон тэмдэглэдэг болсон.

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос жил бүрийн энэ өдрийг дүүргийнхээ харьяат хэлмэгдэгсэд, тэдний ар гэрийнхнийг хүлээн авч тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс хамтран зохион байгууллаа.