Саранчимэг.Б 2019.09.10 | Vip76.mn

"Ногоон бэрс" шатрын клуб 213-р цэцэрлэг, 137 дугаар дунд сургуульд нээгдлээ

Баянзүрх дүүргийн 213-р цэцэрлэг болон 137 дугаар дунд сургуульд өнөөдөр “Ногоон бэрс” шатрын клуб нээгдлээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн санаачилгаар сургуулийн өмнөх насны болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд оюуны спорт шатраар хичээллэх боломжийг бүрдүүлж, анги танхимыг бүрэн тохижуулан хүлээлгэн өглөө.

Нээлтийн үйл ажиллагаанд 213-р цэцэрлэгийн эрхлэгч М.Нэргүй, 137 дугаар дунд сургуулийн захирал н.Буйдан-баатар болон Монголын Шатрын холбооны удирдлагууд, цэцэрлэгийн хамт олон, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.

“Ногоон бэрс” шатрын клуб нь 3 сургууль, 6 цэцэрлэг дээр хичээллэж байгаа бөгөөд багш, сурган хүмүүжүүлэгч эцэг эхчүүд, сурагчид талархалтайгаар хүлээн авч байна.

Жил бүрийн хавар, намрын улиралд өсвөрийн болон насанд хүрэгчдийн ангиллаар “Ногоон бэрс” шатрын тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд удахгүй энэ тэмцээн болно.