Х.Нямбаатар 2019.09.11 | Парламентын суваг

Зөрчлийн тухай хуулийн хүрээнд санал бодлоо солилцлоо

Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрч байна. Хуулийн хэрэгжилтийг бодитоор дүгнэж, алдаа дутагдлыг засаж залруулах зорилгоор тус хуулийг санаачлагч ХЗДХ-ийн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн ХЗБХ-ны дарга Х.Нямбаатар болон хуульч Ж.Эрхэмбаатар нар Зөрчлийн тухай хуулийн хүрээнд санал бодлоо солилцлоо.

Өнгөрөгч 2 жилийн хугацаанд олон нийтийн дунд бий болсон нилээд олон буруу ташаа ойлголтуудад энэ хэлэлцүүлэг үнэн бодит хариулт өгөх болно.