Энхболд.Н Оюун-Эрдэнэ.Л Н.Цэрэнбат 2019.09.11

Ард нийтийн санал асуулга явуулах хэмжээний хөрөнгө ЗГ-ын нөөц санд байхгүй

Ард нийтийн санал асуулга явуулах хэмжээний хөрөнгө ЗГ-ын нөөц санд байхгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдрийн /2019.09.10/ хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Ард нийтийн санал асуулга явуулах зардалтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

"Тогтоосон зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, санхүүжүүлэхийг Засгийн газарт даалгасугай гэсэн байна. Энэ хөрөнгийг Засгийн газрын нөөцөөс санхүүжүүлэх боломжгүй. Энэ бол Засгийн газрын нөөц хөрөнгийн нийт дүнтэй тэнцүү байна. Тэгээд жилийн төгсгөл болж байгаа учраас үндсэндээ энэ хэмжээний мөнгө нөөцөд байхгүй"

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд

"Олон нийтэд учир шалтгаанаа хэлж ойлгуулах тодорхой хугацаа хэрэгтэй байх гэж харж байна. Миний бодлоор 11 сарын эхээр хийвэл зүйтэй байх гэсэн байр суурьтай байна. Мөн зардалтай холбоотой заалт дээр "нөөцөөс гаргах" гэж зааж боломжгүй санагдаж байна. Тиймээс холбогдох хууль, тогтоомжинд нийцүүлэн зардлыг гаргахыг Засгийн газарт өгөөд, Засгийн газар УИХ-д оруулж ирэх байдлаар шийдвэл зүгээр байх. Сая Л.Оюун-Эрдэнэ сайд мөнгө байхгүй гэдгийг хэллээ. Тэгэхээр мөнгө байхгүйг мэдсээр байж, ингэж Засгийн газарт тулгах хэрэггүй байх.

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат "хуулийн маргаан үүсгэхгүй байхаар хийх хэрэгтэй" гэдгийг хэллээ.