Бат-Эрдэнэ.Б Хүрэлбаатар.Ч 2019.09.12 | Vip76.mn

Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг баталлаа

Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг баталлаа

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.12/ нэгдсэн хуралдаан 17 цаг 20 минутад эхэллээ.

Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтын ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Беларус Улсын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. 

Засгийн газраас 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газар Азийн хөгжлийн банктай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, ниймгийн салбаруудад хамтран ажиллахаар тохиролцсон. Уг асуудлын хүрээнд АХБ-аас 2019-2020 онд Монгол Улсад 334.0 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс Энгийн эх үүсвэрээс 252.0 сая ам.долларын, АХБ-ны  Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 82.0 зээлийн санхүүжилтийг олгохоор төсөлд тусгагдсан гэв.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтын ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Гишүүд хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авч дуусан Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг батлая гэсэн саналын томёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80,4 хувийн саналаар хэлэлцээр батлагдлаа.