Л.Болд 2019.09.12

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намыг бүртгэлээ

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намыг бүртгэлээ

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ж.Батзандан нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны  9 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж,  уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэв. Ингэснээр Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам  нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ.

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 34 дэх нам болж байгаа юм.

Эх сурвалж: УЛСЫН ДЭЭД ШҮҮХ