Болд.Л Хүрэлбаатар.Ч 2019.09.12 | Vip76.mn

“Ногоон орон сууц ба хотын шинэчлэл төсөл”-ийг баталлаа

“Ногоон орон сууц ба хотын шинэчлэл төсөл”-ийг баталлаа

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.12/ нэгдсэн хуралдаан 17 цаг 20 минутад эхэллээ.

Хуралдаанаар  Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Энэ талаарх АБГББХ-ны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцууллаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Б.Саранчимэг нар асуулт асууж хариулт авлаа. Ингээд “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг батлая гэсэн томёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн  олонх дэмжиж төсөл батлагдлаа.