Сүүлийн 40 жил дэх дэлхийн хамгийн харгис удирдагчид
Руандагийн удирдагч Иди Амин Дада 1-1,5 сая иргэнээ устгасан байна.
2009.03.25

Сүүлийн 40 жил дэх дэлхийн хамгийн харгис удирдагчид

Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагууд хамтран дэлхийн хамгийн харгис 20 дарангуйлагчийг нэрлэжээ. Хүний эрхийг хамгаалах байгууллагууд уг нэрсийг гаргахын тулд олон жилийн туршид улс орнуудын улс төр, эдийн засгийн байдлыг дэлгэрэнгүй судалсан аж. Дэлхийн хамгийн харгис удирдагчтай орноор БНАСАУ тодорчээ.

1.Ким Чен Ир(БНАСАУ)
БНАСАУ-ыг дэлхийн хамгийн нууцлаг буюу хаалттай улс болгосон нь их удирдагчтай нь шууд холбоотой. Тэрбээр 1993 онд төрийн тэргүүний албыг эцгээсээ өвлөн авч өнөөдрийг хүртэл бүх эрхийг гартаа атгасан хэвээр байна.

2.0мар аль-Башир (Судан).
Суданы Ерөнхийлөгч Омар аль-Башир 1986 онд төрийн эргэлт зохион байгуулж засгийн эрхэнд гарсан. Олон улсын Эрүүгийн шүүх хэдэн мянган хүн амь үрэгдэхэд хүрсэн Суданы Дарфуртын хэрэг явдалд түүнийг буруутгаж байгаа. Омар Аль-Баширийг олон улсын Эрүүгийн шүүх баривчлах тогтоол гаргасан бөгөөд эрэн сурвалжилж байгаа юм.

З.Тан Шве (Мьянмар)
1992 онд цэргийн хүчээр засгийн эрхийг булаан авсан. Генералисмус цолтой тэрбээр тус улсын үндэстний цөөнхийг мөрдөн мөшгөж, хоморголон устгасан. Хамгийн гол нь сөрөг хүчнийхээ эсэргүүцлийг хэрцгийгээр дарсан юм.

4.Абдулла ибн Абдель Азиз ас-Сауд (Саудын Араб)

Абдулла 2005 онд Саудын Арабын хаан ширээнд заларсан. Хэтэрхий туйлшрагч тэрбээр дэлхийн тэрүүн баян удирдагчдын жагсаалтын нэгдүгээрт бичигддэг.

5.Ху Жин Тао (БНХАУ)

БНХАУ-ын дарга Ху Жингао нь 2000 онд улсынхаа тэргүүнээр томилогдсон. Хятадын дөрөв дэх үеийн удирдагч тэрбээр Оросын соёлыг сонирхдог нэгэн.

6.Роберт Мугабе (Зимбабве)

Роберт Мугабе нь 1980 онд Зимбабвегийн Ерөнхий сайдаар томилогдсон. 1987 оноос Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа түүнийг хар нацист ч гэж нэрлэдэг. Тус улсын сөрөг хүчин нэлээд тэмцсэний эцэст Р.Мугабе энэ жилээс эрх мэдлээ хуваалцах болсон билээ.

7.Сайед аль-Хаменеи (Иран)

1989 онд Пакистаны шашны тэргүүн болсон. Лалын Бүгд Найрамдах Иран улсыг үндэслэн байгуулагч А.Хомейны дотны нөхөр гэгддэг.

8. Первез Мушараф (Пакистан)

Генерал П.Мушараф 1999 онд цэргийн хүчээр засгийн эрхийг булаан авсан. Түүнээс нэг жилийн дараа Ерөнхийлөгч болсон тэрбээр сөрөг хүчний шахалтаар генерал цолноосоо татгалзаж 2008 онд Ерөнхийлөгчийн албаа өгсөн юм.

9.Ислам Каримов (Узбекстан)

Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс гарснаас хойш Узбекстан ганцхан Ерөнхийлөгчтэй байсаар ирлээ. И.Каримов 1990оноос хойш өнөөдрийг хүртэл төрийн тэргүүний албыг хашиж байна. Тэр тус улсын Андижанд гарсан бослогыг хэрцгийгээр дарсан.

10. Исайяс Афеворк (Эритер)

Эритери нь дэлхийн хамгийн ядуу орнуудын тоонд ордог. Исайяс Афеворк 1993 онд болсон сонгуулиар Ерөнхийлөгч болсон. Түүнээс хойш тус улсад дахин сонгууль болоогүй.

11.И.Муамар Каддафи (Ливи)

1969 онд 'Пивийн хувьсгал"-ыг удирдаж эрх мэдлийг гартаа авах болсноор 40 жилийн турш засгийн эрхийг барьж байна. Террористуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан тэрбээр буруугаа хүлээсэн учир барууны орнууд түүнийг "уучилсан" гэдэг.

12.И.Башар Асад (Сири)

2000 онд Сирийн Ерөнхийлөгчөөр томилогдсон. Харьцангуй либерал бодлого явуулдаг ч алан хядагчдыг санхүүжүүлэгч гэгддэг.

13. Теодор Обианг Нгуем (Гвиней)

1979 онд Гвинейн Ерөнхийлөгчөөр томилогдсон бөгөөд өнөөдрийг хүртэл энэ албыг хашиж байгаа. Өөрийгөө бурхан хэмээн тунхагласан, хэрцгийллийн хэрэгт сэжиглэгдэж байсан. Сүүлийн үед түүнийг хорт хавдраар өвчилсөн тухай яриа гарсан.

14. Мсвати III (Свазиленд)

1986 оноос Свазилендийн хаан ширээнд заларч байна. Африкт Свазилендээс өөр хаантай улс байхгүй. Эзэн хаан 14 эхнэртэй, 23 хүүхдийн эцэг юм.

15. Мелес Зенави (Этиоп)

1991 онд Этиопт засгийн эрхэнд байсан коммунистуудыг огцруулсан юм. Мелес Зенави Ерөнхийлөгчөөр томилогдож 1995 оноос Засгийн газрыг тэргүүлэх болжээ. Этиопын цагдаа хочтой тэрбээр өнөөдрийг хүртэл засгийн эрхэнд байсаар байна.

16.Александр Лукашенко (Белорусс)

1994 оноос Белоруссийн Ерөнхийлөгчийн албыг хашиж буй түүнийг Европын хамгийн сүүлчийн дарангуйлагч хэмээдэг. АНУ, баруун Европын орнуудад зорчих эрхээ хасуулсан. Тэрбээр сүүлийн үед барууны орнуудтай хэлэлцээ хийж эхлээд байгаа.

17.Хосни Мубарак (Египет)

1981 оноос хойш Египетийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа. Ойрхи Дорнодын асуудлыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг улстөрч. Лалын хэт даврагчидтай тууштай тэмцэгч.

18.Рауль Кастро (Куба)

Ах Фидель Кастрогийн бие муудсан тул 2006 онд ажлыг нь авч Кубын удирдагч болсон. 2008 онд Төрийн Зөвлөлийн даргаар томилогдсон тэрбээр коммунист гэгддэг дэлхийн цөөхөн орны нэг болох Кубын төрийн тэргүүний албыг хашиж байна.

19. Чуммали Саясон (Лаос)

2006 оноос Лаосын Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа. Тус улсын цорын ганц улс төрийн хүчин болох Ардын хувьсгалт намын дарга. Тус нам нь 1975 оноос хойш тус улсад эрх барьж байгаа.

20.Идрис Деби (Чад)

1990 оноос хойш Чадын Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа. Өнгөрсөн жил тус улсын сөрөг хүчнийхэн түүнийг огцруулахаар зэвсэгт бослого зохион байгуулсан. Энэ үеэр тус улсын нийслэлд зэвсэгт мөргөлдөөн хэд хоног үргэлжилсэн. Харамсалтай нь, Исдрис Деби өнөөдрийг хүртэл засгийн эрхэнд байсаар байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.