Даваадорж.Г 2010.10.13 | Сайт: Vip76.mn

Хамгийн алдартай улстөрийн хоригдлууд

Хамгийн алдартай улстөрийн хоригдлууд
Ус төрөгчийн бөмбөг зохиосон Оросын эрдэмтэн Андрей Сахаров

ЛЮ СЯОБО

Лю Сяобо

Хятадын Засгийн газрын сануулгыг үл харгалзан Нобелийн хороо шоронд хоригдож буй зохиолч Лю Сяобог Нобелийн энхтайвны шагналтнаар тодруулсан. Нобелийн хорооныхон түүний "Хятадын хүний эрхийн төлөөх уйгагүй, урт удаан хугацаанд тайван замаар хийсэн тэмцлийг" нь үнэлж, энэ шагналыг олгохоор шийдвэрлэсэн байна.  Түүнийг Хятадын коммунист Засгийн газрыг шүүмжилсэн хэргээр яллаж, 11 жил шоронд хорихоор болсон юм.

АН САН СУ ЧИ

Ан Сан Су Чи

Бирмийн ардчиллын төлөө тэмцэгч, сөрөг хүчний удирдагч Ан Сан Су Чи мөн 1991 онд гэрийн хорионд сууж байхдаа Нобелийн энхтайвны шагналын эзэн болж байжээ. Өдгөө 65 настай тэрээр 1995 онд суллагдсан ч түүнээс хойш түүнийг удаа дараа баривчлан хорисоор өнөөдөр ч хорионд байгаа юм. НҮБ, олон улсын хүний эрхийн байгууллагууд олон орны төрийн тэргүүн түүнийг суллахыг Бирмийн цэргийн эрхтэнүүдээс шаардаж байгаа ч амжилт олоогүй л байна. Удирдагч нь хориотой байгаа учир түүний тэргүүлдэг National League for Democracy нам энэ жилийн сонгуулийг бойкотлохоор шийдсэн байна. Бусдын гарт амиа алдсан Бирмийн чөлөөлөх армийн баатар генерал Ан Саны охин Су Чи 1990 онд буюу гадаадаас Бирмд эргэж ирснээсээ хоёр жилийн дараа ардчиллын төлөө тэмцлийн удирдагч болсон байна. Тухайн жилдээ парламентын сонгуульд 80 гаруй хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулсан ч цэргийн эрхтэнүүд сонгуулийн дүнг хүчингүй болгосон байна.

НЕЛЬСОН МАНДЕЛА

Нельсон Мандело

Өөр нэгэн алдартай улстөрийн хоригдол бол Өмнөд Африкийн экс ерөнхийлөгч Нельсон Мандела юм. Африкийн үндэсний конгресс намд элсч, апартейд дэглэмийн эсрэг тэмцэлд нэгдсэнийхээ дараа Мандела шүүхийн хаалга татсан байна. Африкийн үндэсний конгресс намыг улс төрийн үйл хэрэгт оролцохыг хориглосон учир тэрээр 1961 онд "Үндэсний жад" нэртэй армийн жигүүрийг хамтран байгуулсан ч 1962 онд баривчлагдан хүнд хөдөлмөр эрхэлдэг лагерьт таван жил хорих ял авсан байдаг. 1964 онд төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр түүний ялыг бүх насаар хорих ялаар сольсон байна. 1982 оныг хүртэл Мандела Роббен арлын шоронд хоригдож байсан бол дараа нь түүнийг эх газрын Поллсмур шоронд шилжүүлжээ. Хэдийгээр хоригдож байсан ч апартеид дэглэмийн эсрэг тэмцэж байсан түүний нэр нөлөө өсч, 1990 онд суллагдаад дахин Африкийн үндэсний конгресс намын удирдагч болсон юм. 1994 онд Өмнөд Африкийн анхны олон арьстан оролцсон сонгууль болж, туүний нам 62 хувийн саналаар ялсан байна. Ингээд Мандела тус улсын анхны хар арьст ерөнхийлөгч болсон юм.

МОХАНДАС ГАНДИ

Ганди

Мохатми Ганди Өмнөд Африкт амьдарч буй энэтхэгүүдийг арьс өнгөөр ялгаварлахын эсрэг тэмцэж, тэднийг хамгаалсныхаа төлөө анх удаа 1907 онд Өмнөд Африкт хоёр cap хоригдож байжээ. Тэрээр энэтхэгүүдийг арьс өнгөөр ялгаварлахгүй байж, хуулийн дагуу бүртгэлд хамруулахыг шаардсаныхаа төлөө баривчлагдсан байна. Шоронд байхдаа Ганди Генри Дэвид Торогийн "Civil Disobidience" номыг уншсан нь түүний амьдралын философид томоохон байр суурь эзлэх болжээ. Ганди эх орондоо ирснээс хойш Британийн колоничлолын эсрэг тэмцлийнхээ төлөө удаа дараа торны цаана сууж байсан юм. Хамгийн сүүлд 1922 онд тэрээр өөрт нь оноосон бүхий л хэргийг хүлээн зургаан жил хорих ял авч байжээ. Түүний уйгагүй тэмцлийн үр дүнд Энэтхэг улс 1947 оны наймдугаар сарын 15-нд буюу түүнийг бусдын гарт амиа алдахаас таван сарын өмнө тусгаар тогтносон билээ.

МАРТИН ЛЮТЕР КИНГ

Мартин Лютер Кингийн хөшөө

Америкийн түүхэн дэх хамгийн алдартай хүний эрхийн төлөө тэмцэгч бол Мартин Лютер Кинг юм. Тэрээр хоёр ч удаа анги алгасан суралцаж, ахлах сургуулиа онц дүнтэй төгсч бай-сан сурлага сайтай хүүхэд байсан бөгөөд номлогч болохоосоо өмнө Бостоны их сургуулийг төгсчээ. Тэрээр олж авсан боловсролоороо дамжуулан хүний эрхийн төлөө тайван замаар тэмцэх хэрэгтэйг ухаарч, Гандигийн философиос суралцан, үлгэр жишээ авсан байна. Тэрээр хүний эрхийн төлөө тууштай тэмцсэн олон жилийнхээ турш 30-аад удаа баривчлагдан хоригдсон байдаг. Кинг 1963 онд хоригдож байхдаа, еөрийн алдарт "Бирмингемийн шоронгоос бичсэн захидал"-ыг туурвисан байдаг. Тэрээр 1964 онд Нобелийн энхтайвны шагналын эзэн болсон юм.

АНДРЕЙ САХАРОВ

Андрей Сахаров

Зөвлөлтийн цөмийн физикч байсан хүний эрхийн төлөө тэмцэгч Сахаров 1975 онд шоронд хоригдож байхдаа Нобелийн энхтайвны шагналын эзэн болсон байна. Гэвч Зөвлөлт засгийн талаархи үзэл бодол, тэмцлээс нь болж, түүнийг шоронгоос гарч, шагналаа гардаж авахыг нь зөвшөөрөхгүй байжээ. 1980 онд түүнийг Горький руу цөллөгт явуулсан бөгөөд ЗХУ-ын Афганистаныг эзлэн түрэмгийлсэнтэй холбоотой үзэл бодлынх нь улмаас байнгын хараа хяналт дор байлгаж байжээ. Сахаров мөн 1980 онд дэлхийн улс орнуудыг Москвагийн олимпийг бойкотлохыг уриалж байсан аж. Харин 1986 онд Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачёв Сахаровыг цөллөгөөс суллажээ. Өвгөн тэрс үзэлтэн амьдралынхаа сүүлийн гурван жилд Зөвлөлтийн дарангуйллын эсрэг , тэмцлийн нэгэн бэлэг тэмдэг болсон юм.

ВАЦЛАВ ГАВЕЛ

Вацлав Гавел

Вацлав Гавел бол нэрд гарсан жүжгийн зохиолч, эссэ бичигч, яруу найрагч байсан юм. Тэрээр мөн коммунист хүнд суртлыг шоглон бичих замаар хүний эр-хийн төлөө тэмцэж, 1968 оны хавар болсон Прагийн хувьсгалт хөдөлгөөнд оролцож, үүнийхээ төлөө улс төрийн хоригдол болж байсан нэгэн юм. Ерөнхийлөгч Густав Хусакт бичсэн түүний маргаантай захидал ямар нэгэн үйл явдал дагуулаагүй ч, бичвэрийнх нь хэлбэр тахал мэт тархаж, интернэт хөгжихөөс өмнөх эрин үеийн захидлын нэгэн стандарт хэлбэр болж байжээ. Хэдийгээр түүний бүтээлд Засгийн газар нь хоригь тавьж байсан ч тэрээр бүтээлээрээ дамжуулан дэлхий нийтийн анхаарлыг татаж чаддаг байсан аж. Ингээд Вацлав 1979 онд дөрвөн жилийн ял сонссон бөгөөд суллагдсаныхаа дараа коммунист дэглэмийг халсан хувьсгалын удирдагчдын нэг нь болсон байна. Вацлав 1993 онд шинээр байгуулагдсан Чехийн бүгд найрамдах улсын анхны ерөнхийлөгч болсон юм.

АКБАР ГАНЖИ

Ираны өөрчлөн шинэчлэгчдийг ил тодоор дэмжин тэмцэгч сэтгүүлч Акбар Ганжи "Иранд фашизм, улс төрийн харгислал бий болж байгааг би харж байна. Аливаа асуулт асуусан хэн боловч хувьсгалын эсэргүү, Ираны эсрэг гэсэн нэр зүүж байна" гэж хэлэхээсээ өмнө Ираны Хувьсгалт гвардийн гишүүн байжээ. Тэрээр Ираны аллагын сүлжээ хэмээн алдаршсан цуврал аллагыг мөрдөн сурвалжилж байсан бөгөөд үр дүн нь төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг тухайн хэргүүдэд холбоотой хэмээн буруутгасан түүний алдартай бүтээл, эссэ, нийтлэлүүд байсан байна. Үүнийх нь төлөө Ганжиг 2000 онд баривчилж, зургаан жил хорьжээ.

ХОН ШИ МИН

Хо Ши Мин

Хо Ши Мин 1940-өөд онд Хятадад зочилж байхдаа Францын колоничлогчдын эсрэг тэмцэлдээ Чан Кайшигийн Засгийн газраас дэмжлэг авахыг оролдсон байна. Гэвч Хо өөрөө коммунист хүн байсан болохоор хятадууд түүнийг барьж хорь-сон байна. Тэрээр Хятадад 18 cap хориг-дох хугацаандаа алдартай "Notebook from Prison" номоо бичиж, хувьсгалт тэмцэлд дуудсан шүлгүүдээ хятад хэл дээр туурвисан байна. 1943 онд суллагдан эх орондоо буцаж очоод, 1945 оны есдүгээр сард хувьсгалт тэмцлээ эхлүүлж, Вьетнамын түүхэн удирдагч болох эхлэлээ тавьсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.