Дэлхийн алдартай брэндүүд нацистуудтай хамтран ажиллаж байжээ
Дайны үеэр 30 000 боолын хөдөлмөрийг мөлжиж байснаа “BMW” хүлээсэн
2011.06.28

Дэлхийн алдартай брэндүүд нацистуудтай хамтран ажиллаж байжээ

Фашистууд бүхэл бүтэн улс орныг, бүх хүн ам, үйлдвэрлэлтэй нь удирдаж, аймшигт зорилгодоо ашигласан билээ. Тэдэнтэй хамтран ажиллаж байсан гурван корпорацийг бүгд мэднэ. “Hugo Boss” жишээлбэл Гитлерийн СС-ийн аймшигт дүрэмт хувцасны дизайныг бүтээж, мөн “СА” ба Гитлерюгендийн хүрэн цамцыг ч санаачилсан. Харин “Volkswagen” Гитлерийн тушаалаар “Жук” бүтээж, хүмүүсийг хүчээр албадан ажиллуулж байлаа. Гэтэл “IBM” фирм перфокарт боловсруулан, түүнийгээ хүн төрөлхтнийг арьс өнгө, ангиар ялгаварлан дугаарлаж, устгахад ашигласан юм

Тэдгээрээс гадна сүнсээ чөтгөрт худалдан, дэлхийн II дайны үеэр мөнгө хүүлж байсан фирм компаниуд одоо ч дэлхийд ноёрхсоор байна.

10. Chase Bank

“Chase Bank” буюу өнөөгийн “Morgan Chase” банкны хувьцааг эзэмшигчдийн нэг Дж.Д.Рокфеллер дайны өмнө нацистуудын элдэв туршилтуудыг санхүүжүүлж байжээ.

Германаас зугтсан еврейчүүдийн мөнгө байсныг “Chase” мэдэж байсан.

“Chase” болон АНУ-ын бусад банк 1936-1941 онд германчуудад 20 сая долларын ашиг олоход туслан, 1,5 сая долларыг өөрсдийн халаасандаа хийжээ.

Тухайн үеийн ханшаар их мөнгө шүү. Цэргийн ажиллагааг санхүүжүүлсэн герман маркийн эх үүсвэр нь Германаас зугтсан еврейчүүдийн мөнгө байсныг “Chase” мэдэж байсан.

“Болор шөнө”-ийн дараа банкны (1938 оны тэр шөнө нацист Герман болон Австрийн бүх еврейг хоморголон баривчилсан) ажил төрөл бүр дээшилсэн. Тэрчлэн “Chase” банк нацистуудыг гуйхаас ч өмнө Францын еврейчүүдийн мөнгийг “царцаасан” юм.

9. Ford

Генри Форд өөрөө алдартай антисемит байсан, энэ сэдвээр олон ч нийтлэл материал бичсэн.

Форд өөрийн сонингоор дамжуулан, суртал ухуулга хийж, еврейчүүдийг дэлхийн I дайнд буруутгаж байлаа.

Форд өөрийн сонингоор дамжуулан, суртал ухуулга хийж, еврейчүүдийг дэлхийн I дайнд буруутгаж байлаа. Тэрбээр 1938 онд нацист Германы дээд шагнал болох, гадаадын иргэдийг шагнадаг бүргэдийн одонг хүртэв. “Ford”-ын Герман дахь удирдлага Германы армийн ачааны машины гуравны нэгийг үйлдвэрлэжээ. Тэр бүү хэл тус фирм дайны үеэр хоригдлуудын хүчийг ашиглаж байв. Зарим эх сурвалжийн мэдээгээр бүр 1940 оноос буюу АНУ-ын удирдлаган дор байхдаа хоригдлуудыг ажиллуулж байсан нь үнэхээр шоконд оруулам.

8. Random House

Та “Bertelsmann A.G”-ийн тухай сонсоогүй байж мэдэх ч түүний охин компаниуд “Random House”, “Bantam Books”, “Doubleday”-ын хэвлэсэн номуудыг уншсан нь лавтай. Нацистуудыг засгийн эрхэнд байхад “Bertelsmann” нацист суртал ухуулгын зохиолыг хэвлэх болжээ. Мөн Вилли Весперийн номыг ч гаргасан. Тэр бол 1933 онд фашистуудыг хүн төрөлхтний соёлын их өв болсон асар их номыг шатааж байхад илтгэл тавьж байсан хүн билээ. 1997 онд “Random House” мөн нацизмтай холбогдсон дуулианд нэр холбогдсон удаатай.

7. Kodak

Дэлхийн II дайны үед энэ компанийн Герман дахь салбарт хүмүүсийг албадан ажиллуулж байв.

Германчуудын цэрэг армид зориулан дэлбэлэгч, детонатор болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ.

Kodak-ийн охин компаниуд мөн төвийг сахисан Европын орнуудад нацистуудтай идэвхтэй бизнес хийж, тэдэнд барааны зах зээл, үнэт гадаад валютаа өгч байсан юм.

Португалийн салбар өөрийн ашгаас нацистуудын эрхшээлд байсан Гааг дэх салбартай хуваалцдаг байв. Тэр бүү хэл энэ компани фотокамераас гадна германчуудын цэрэг армид зориулан дэлбэлэгч, детонатор болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэж байжээ.

6. Coca-Cola

Апельсины амттай Фанта-г анх нацистуудад зориулан үйлдвэрлэсэн гэвэл та итгэх үү. Дайны үед энэ брэндийн бүрэлдэхүүн хэсгүүдийг  импортлох хэцүү байсан тул Герман дахь “Coca-Cola” салбарын захирагч Макс Кайт гарын доорх зүйлээр шинэ ундаа хийхийг санаачилжээ.

“Coca-Cola” бүхэл дайны турш ашигтай ажиллан

Ингээд 1941 онд Фанта-г анх Германы зах зээл дээр танилцуулсан юм. Мак Кайт өөрөө нацист биш ч түүний дэмжлэгтэйээр “Coca-Cola” бүхэл дайны турш ашигтай ажилласаар, дайн дуусмагц Европ тивд байрласан америк цэргүүдэд кока-кола зарах болжээ.

5. Allianz

“Allianz” бол санхүүгийн үйлчилгээний компани бөгөөд хэмжээгээрээ дэлхийд 12-т жагсдаг.

Мөн үхлийн лагериуд руу илгээсэн Германы еврейчүүдийн амь насны даатгалын асуудлаар нацистуудтай хамтран ажиллаж байв

1890 онд Германд байгуулагдсан энэ компани нацистуудыг Засгийн эрхэнд гарахад томоохон даатгагч болсон байлаа. “Allianz” дороо л нацист дэглэмтэй хэл амаа ололцов.

Дарга Курт Шмит нь Гитлерийн Эдийн засгийн сайд болсон бөгөөд компани нь Аушвицийн ажилтнууд болон объектуудыг даатгаж байсан. “Болор шөнө”-ийн үеэр алагдсан еврейчүүдийн өмч хөрөнгийн даатгалыг тус компани эздэд нь бус фашист Германд олгосон.

Мөн үхлийн лагериуд руу илгээсэн Германы еврейчүүдийн амь насны даатгалын асуудлаар нацистуудтай хамтран ажиллаж байв. Түүнчлэн “Allianz” нь дайны үед нацистуудад ашигтайгаар эд хөрөнгийг даатгаж байжээ. Мэдээж еврейчүүдээс булаан авсан тэр эд хөрөнгийг нь шүү.

4. Novartis

“Bayer” бол фашистуудын үхлийн камерт ашигладаг Циклон Б хийг үйлдвэрлэгч. Гэхдээ энэ компани ганцаараа шүүгээндээ араг ястай юм биш. Түүнээс гадна Швейцарийн химийн “Ciba”, “Sandoz” компаниуд нийлэн “Novartis”-ийг байгуулсан. Энэ бол риталин эмээрээ алдартай компани /сэтгэцийн энэ эмийг АНУ-д хэт хөдөлгөөнтэй хүүхдийг эмчлэхэд ашигладаг/.

Дайны үеэр эдгээр компани нацистуудад зориулан эм, хиймийн бодис, будгийг үйлдвэрлэж байсан

1933 онд “Ciba” компанийн Берлин дэх салбарыг хааж, оронд нь аричуудад үнэнч хүмүүсийг томилжээ. “Sandoz” мөн энэ зорилгоор даргаа өөрчлөв.

Дайны үеэр эдгээр компани нацистуудад зориулан эм, хиймийн бодис, будгийг үйлдвэрлэж байсан. “Novartis” ил тодоор гэм нүглээ наминчилж, бусад буруутан компанийн адил 15 сая долларыг нацизмын аймшигт хэргийн золиосуудад нөхөн төлбөр олгох Швейцарийн санд өргөжээ.

3. Nestlé

Цагтаа боолын хөдөлмөрийг ашиглаж байсан “Nestlé” фирм  2000 онд 14,5 сая долларыг зохих санд хандивлажээ.

II дайны турш Германы армийн бүх цэргийг шоколадаар хангаж байсан юм

Тус фирм 1947 онд нэгэн компанийг худалдаж авсан бөгөөд тэр нь дайны үед хоригдлуудын хүчийг ашиглаж байсан аж. “Nestlé” 1939 онд Швейцарьд нацист намд мөнгөн тусламж үзүүлэн, улмаар ашигтай гэрээ хийж, дэлхийн II дайны турш Германы армийн бүх цэргийг шоколадаар хангаж байсан юм.

2. BMW

Дайны үеэр 30 000 боолын хөдөлмөрийг мөлжиж байснаа “BMW” хүлээсэн. Тэд бол цэргийн олзлогсод, хоригдлууд, хүчээр тууж ирсэн ажилчид байв. Дайн үеэр “BMW” зөвхөн онгоц, мотоцикль үйлдвэрлэн, нацистуудын цэргийн машины гол нийлүүлэгч болсон. “BMW” тэр үед бас люфтваффегийн хөдөлгүүрийг үйлдвэрлэж байлаа. Иймээс хөөрхийлөлтэй тэдгээр хүмүүс нацист дэглэмд туслан, өөрийг нь аврахыг оролдогсдын эсрэг ажиллаж байсан юм.

1. General Electric (GE)

АНУ-ын Засгийн газар 1946 онд дайны үеэр урвасан гэж “General Electric” компанид 36 000 долларын торгууль ногдуулсан.

Гэтэл “General Electric” зөвхөн энэ луйвраар 1,5 сая доллар олсон гэдэг.

“General Electric” нь Германы “Krupp” компанитай хамтран, фронтод нэн чухал хэрэгтэй, металл боловсруулахад шаардагддаг карбид вольфрамын үнийг зориудаар нэмсэн аж.

Ингэснээр ялалтын үнэ улам нэмэгдсэн. Гэтэл “General Electric” зөвхөн энэ луйвраар 1,5 сая доллар олсон гэдэг. “GE” дайн дэгдмэгц “Siemens”-ийн хувьцааг худалдан авснаар цуст фашизмтай бүр ч нарийн холбоотой болсон. Учир нь олон хүний амийг хороосон хийн камеруудыг барихад тус компани хоригдол боолуудыг ашиглаж байсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.