Америкчуудын хийсэн хамгийн хүмүүнлэг бус туршилт
From 1946-1948, American doctors deliberately infected men and women in Guatemala with various venereal disease to see how they would respond to treatment.
2011.11.15

Америкчуудын хийсэн хамгийн хүмүүнлэг бус туршилт

  1940-өөд онд америкчууд ёс суртахуун, эрх зүй, шинжлэх ухааны зарчмыг маш бүдүүлгээр зөрчин гватемалчуудад тэмбүү өвчин халдааж туршилт хийж байсан нь саяхан олон түмэнд мэдэгдэв.

Жон Катлер гэгчээр удирдуулсан хэсэг эрдэмтэн АНУ-ын Засгийн газрын зараалаар 1946-1948 онд Гватемал улсын 1300 иргэнд тэмбүү болон бэлгийн замаар халдварладаг бусад өвчин халдаажээ.

Энэ туршилтад голчлон цэрэг, хоригдол, биеэ үнэлэгчид, сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг ашигласан байна.

Уг туршилтын явцад бэлгийн замаар халдвар авсан 1.3 мянган хүнд ямар нэг эмчилгээ хийсэнгүй.

Өвчний явцын онцлог, тохиолдож болох хүндрэл, түүнчлэн пенициллин болон эмчилгээнд хэрэглэсэн бусад эм тариа, арга хэрэгслийн үр өгөөжийг судлах нь уг туршилтын зорилго байв.

Туршилтын талаарх аливаа баримт материалыг ихэд нууцалсан нь хийж байгаа ажлаа хүнлэг бус болохыг эрдэмтэд мэдэж байснаас нийгмийн зүгээс шүүмжлэлд өртөхөөс болгоомжилсных биз.

Баримтуудыг Массачусетсийн Уэллсли коллежийн түүхч Сьюзян Реверби 2010 онд Питтсбургийн их сургуулийн архиваас олж олны сонорт хүргэжээ.

Америкийн Ерөнхийлөгч Барак Обама Гватемалийн Ерөнхийлөгч Альбаро Коломтой утсаар ярихдаа уучлалт хүсэж, Биоэтикийн комиссын анхаарлыг энэ гэмт хэрэг рүү хандуулсан байна.

Анагаах ухааны салбарт тэр дундаа хилийн чанадад америкчуудын хийж буй судалгаа, түүнийг хэрхэн явуулж буйд дүн шинжилгээ хийхийг комисст даалгасан аж. Гватемалийн эрх баригчид ч энэ туршилтыг хүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг хэмээн үзэж, өөрсдөө мөрдөн шалгалт явуулсан байна.

 Associated Press агентлагийн тэмдэглэснээр бол уг туршилтын явцад бэлгийн замаар халдвар авсан 1.3 мянган хүнд ямар нэг эмчилгээ хийсэнгүй. Тиймээс Америкийн анагаах ухааны салбарт хийсэн судалгаа шинжилгээний түүхэнд тохиолдсон хамгийн бүүдгэр үйл явдлын нэг хэмээн нэрлэгдэх болсон аж.

Биоэтикийн комиссын гишүүдийн үзэж буйгаар туршилт хийгчид ер бусын ёс суртахуунгүй хандсан байна.

Тухайлбал, Индиана муж улсад байдаг Terre Haute шоронгийн хоригдлуудад мөн өөх Катлер бэлгийн замын заг хүйтэн өвчин халдаахдаа гватемалчуудад энэ талаар юу ч хэлээгүй аж. Халдвар авагчдаас 700 орчимд нь ямар нэг эмчилгээний чанартай зүйл хийх гэж оролдсон гэсэн мэдээлэл зарим эх сурвалжид байна. Судалгааны явцад 83 хүн нас баржээ.

Өвчний явцад халдвар хэрхэн нөлөөлөхийг ийм аргаар мэдэж авахыг туршилт хийгчид зорьсон аж

Тэгэхдээ тэдний үхэл америкчуудын хийсэн туршилтын шууд үр дүн байсан эсэхийг одоо тогтоох боломжгүй гэнэ. Тэмбүү өдөөгч халдварыг сэтгэл мэдрэлийн өвчин анагаах эмнэлэгт хэвтэж байсан долоон гватемал эмэгтэйн тархины салст бүрхэвчин дор хийсэн нь тодорхой болжээ.

Өвчний явцад халдвар хэрхэн нөлөөлөхийг ийм аргаар мэдэж авахыг туршилт хийгчид зорьсон аж. Тэдгээр эмэгтэйн идээт менингит өвчин нь даамжирсан байна. Харин эмчилж эдгэрүүлж чаджээ. Тэмбүүгээр өвчилсөн өөр нэгэн эмэгтэйн биеийн янз бүрийн хэсэгт, бүр нүдэнд нь хүртэл заг хүйтэн өвчин өдөөгч хийжээ.

Энэ эмэгтэй хагас жилийн дараа онош нь тогтоогдоогүй өвчнөөр нас барсан байна.

Уг тохиолдлыг Пенсильваны их сургуулийн ерөнхийлөгч, Биоэтикийн комиссын дарга Эми Гутманн “цус царцаасан, хачин жигтэй” гэж хэлсэн байдаг. Тодруулж хэлэхэд, туршилтын ихэнх нь яваандаа хийгдэлгүй тасалдсан төдийгүй цаашид юу хийхээ судалгааны явцад төлөвлөдөг байжээ.

Судалгаанд ийн хандах нь тэр үед тийм ч гайхмаар зүйл биш байв. Харин үр дүнд нь эргэлздэг байснаас үнэ цэн нь тун бага байлаа. Судлаачид нь ажлынхаа явцыг маш муу баримтжуулж, үр дүнг олон нийтэд огт дуулгаж байсангүй.

Ингээд Гватемалд америкчуудын хийсэн туршилтын цорын ганц үр дүн нь судалгаа хийхдээ ийм хүнлэг бус хандлага гаргаж яагаад ч болохгүйг дэлхий дахинд сануулсан явдал болж үлджээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.