Баттулга.Х Гантөмөр.Л Энхбаяр.Ж Сүхбаатар.Ж Батсуурь.Я Оюун.С 2010.10.25 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Төрийн албыг нийтийн алба болгох эрх зүйн зохицуулалтын төсөл өргөн барилаа

Төрийн албыг нийтийн алба болгох эрх зүйн зохицуулалтын төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн  Я.Батсуурь, Х.Баттулга,  Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр, Л.Гантөмөр, С.Оюун, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Д.Энхбат нар Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өррчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.

Засаглалыг сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн албыг нийтийн алба болгон зохион байгуулах, түүний ил тод, хариуцлагатай, шударга үйл ажиллагааг бэхжүүлэх, нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн сонирхлыг хувийн сонирхлоос дээгүүрт тавих зэрэг шаардлагыг үндэслэн эрхэм гишүүд эдгээр хуулийн төслийг боловсруулжээ.

 

Хууль батлагдан гарснаар одоогоор зохицуулалт, хяналтгүй хэрэгжиж буй нийтийн албан тушаалтны албан үүрэгтэй зөрчилдсөн хувийн сонирхлыг хориглох, хязгаарлах, зохицуулах эрх зүйн үндэс бүрдэнэ гэж тэд үзэж байгаа аж. Ингэснээр нэг талаас нийтийн албан тушаалтныг тодорхой баримтгүй хардаж нийтийн албаны нэр хүндийг гутаах, нөгөө талаар нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн сонирхолдоо урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгох замаар авилгад холбогдохгүй байх урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна. Төслийн зохицуулалтттай холбогдуулан Авлигын эсрэг хууль дахь хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой зохицуулалтыг өөрчлөх, Эрүүгийн хууль дахь гэмт хэрэг, зөрчлийн бүрэлдэхүүнийг нарийвчлан тогтоож холбогдох хариуцлагыг тодорхойлох шаардлагатай гэж үзээд хуулийн өөрчлөлтийн саналыг боловсруулжээ.

 

Мөн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,  Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа .

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.