2009.02.09

Ерөнхий сайд хямралаас гарах төлөвлөнгөөгөө өргөн барилаа

Ерөнхий сайд хямралаас гарах төлөвлөнгөөгөө өргөн барилаа

Өнгөрсөн долоо хоногт Монгол улсын ерөнхий сайд С.Баяр мориноос унаж нуруундаа бэртэл аван билээ. Түүний нурууны 11 дүгээр нугалмын орчимд цууралт өгсөн байна гэсэн  оношийг эмч нар тогтоож,  хоёр сар хэвтрийн дэглэм сахих хэрэгтэй болсон билээ.

Улс  оронд нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал, хоёр толгойн гэрээний асуудал гээд олон чухал шийдвэрлэх шаардлагтай асуудлууд овоорсон энэ үед Ерөнхий сайд өвдсөн нь “олон нийтэд одоо яанаа” гэсэн эмээлтийг үүсгээд байсан юм.

Ерөнхий сайд С.Баяр энэ  өвчинг  түргэн хугацаанд эдгээрийн тулд Солонгос улсыг зорих билээ. Энэ нь зөв алхам болжээ. Учир нь  тэрээ Солонгост 4 хоноод эх орондоо эргэж ирж,хэвийн байдалтайгаар ажилдаа эргэн орлоо.
Солонгост оношилгоо хийгээд түүнийг эмч нар ажлаа хэвийн байдлаар үргэлжилүүлж болно гэжээ. Нурууны  ийм төрлийн цууралтад цууралтын хэмжээ гэж байдаг бөгөөд ерөнхий сайдын нурууны цууралт нь  арав, хорин хувийн хэмжээтэй цууралттай гэж гарсан юм байна. Ийм хэмжээний цууралтыг ямар нэгэн мэс хагалгаа хийхгүйгээр өөрөө эдгэж бороолсон нь зүйтэй гэнэ. Гэхдээ  бороолохдоо жаахан хугацаа шаардах болох нь учир нь насанд хүрсэн хүний яс бороолохдоо удаан байдагтай ажээ. Тодорхой хугацаанд дэглэм барьж, нуруундаа хамгаалалттай, тусгай бүс зүүж, гүйж харайх болон хүнд зүйл өргөх зэргийг хориглоод байгаа юм байна.

Ямартай ч ерөнхий сайд маань одоо өөрийн ажилдаа эргэн орж ням гаригт УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд эдийн засгийн хямралыг даван туулах тухай тогтоолын төслийг өргөн барьсан юм. УИХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүссэн юм. түүний энэ хүсэлтийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хүлээн авч ирэх 12-ы өдөр УИХ-ын ээлжит бус хуралдааныг хуралдуулахаар боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.