2009.02.19

УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир тойргийнхондоо цалингаа өгөхөөр болжээ

УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир тойргийнхондоо цалингаа өгөхөөр болжээ

УИХ-н гишүүн Э.Мөнх-Очир улс оронд нүүрлээд байгаа эдийн засгийн хямралыг тойргийнхоо иргэдтэй хамт даван туулахаар шийджээ.

Тэрээр боловсролын салбарыг дэмжих зорилогоор сар бүрийн гишүүний цалингаасаа өөрийн сонгогдсон тойрог болох Булган аймгийн сургууль, цэцэрлэгт хандивлаж байхаар болжээ.
Булган аймагт нийт 17 сумын 22 сургууль, 23 цэцэрлэг байлаг бөгөөд Э.Мөнх-Очир гишүүн 2009 оны гуравдугаар сараас эхлэн 2011 оны нэгдүгээр сар хүртэл өөрийн цалингаасаа хандивлахаар шийдвэр гаргажээ.

Гишүүнийхээ үндсэн цалингийн 75 хувийг сургуулийн багш нарт, үлдсэнг нь цэцэрлэгийн багш нарт шилжүүлж,. дансанд орсон мөнгийг сургууль, цэцэрлэгийн багш нарт жигд хувиарлах зарчмаар олгохыг хүссэн албан тоотыг Булган аймгийн боловсрол, соёлын газрын даргад хандан илгээжээ.

Түүний энэ цагаа олсон шийдвэрийг Булганчууд сайшаан хүлээн авч байгаа сурагтай. УИХ-н гишүүн Э.Мөнх-Очирыг бид Энэбиш гуайн хүү гэдгийг сайн мэдэх билээ. Тэрээр аавынхаа эх орныхоо төлөө хийж бүтээж байсанг үргэлжлүүлэх, хийгээгүй үлдсэнийг нь гүйцээх гэж залуу төрийн түшээ билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.