УИХ-н гишүүд ёс зүйн дүрэмтэй болно
2009.04.15

УИХ-н гишүүд ёс зүйн дүрэмтэй болно

10 гаруй жил, бараг гурван парламентын нүүр үзэн дуншиж байгаа УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр боллоо.

 

УИХ-ын дэд дарга Н.Энхболдоор анхлуулсан ЁС зүйн дүрэм боловсруулах ажлын хэсгийнхэн өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороонд хуулийн төслийн танилцуулга хийлээ. Ажлын хэсгийнхэн Ёс зүйн дүрмийн төсөлд 35 засвар оруулах санал гаргажээ. Байнгын хорооны гишүүд хамгийн түрүүнд хуулийн нэрэн дээр анхаарах хэрэгтэй гэж үзээд энэ ёсзүйн дүрэм нь зөвхөн УИХ-ын гишүүдэд хамаарах бус УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын удирдах албан тушаалтангуудад ч мөн хамруулан ойлгох хэрэгтэй хэмээн үзлээ. УИХ энэ дүрэм батлагдвал УИХ-ын гишүүдээс гадна Засгийн газрын гишүүд, Улсын ерөнхий аудитор, түүний орлогч, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга зэрэг албан тушаалтнууд мөрдөх ажээ. Харин СЕХ-г энэ хуульд хамаарахгүй гэж үзлээ. Тус байгууллага нь УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага биш учраас үүнээс хасах нь зүйтэй гишүүд дэмжлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.