Татварын орлого төлөвлөснөөс 24.5 тэрбум төгрөгөөр давж биелэхэд зэсийн үнийн өсөлт нөлөөлжээ
2009.11.16

Татварын орлого төлөвлөснөөс 24.5 тэрбум төгрөгөөр давж биелэхэд зэсийн үнийн өсөлт нөлөөлжээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын бууралтад аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 16.0 тэрбум төгрөгөөр, импортын барааны НӨАТ-ын орлого 31.4 тэрбум төгрөгөөр, гаалийн албан татварын орлого 11.7 тэрбум төгрөгөөр, бусад татвар 12.3 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь гол нөлөөлжээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын гүйцэтгэл (тэрбум төгрөг)
Үзүүлэлт 

2009 оны эхний 8 сар Зөрүү
Төлөвлөгөө Гүйцэтгэл  
Татварын орлого 931.8 916.6 -15.2
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 133.6 117.6 -16.0
-Хувь хүний орлогын албан татварын орлого 73.7 77.0 3.3
-Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлогo 38.0 62.5 24.5
-Импортын барааны НӨАТ-ын орлого 180.7 149.3 -31.4
-Дотоодын барааны НӨАТ-ын орлого 84.8 98.2 13.4
-Онцгой албан татварын орлого 111.6 103.5 -8.1
-Бусад татвар 79.8 77.2 -2.6
-Нийгмийн даатгалын шимтгэл, хураамж 143.1 156.4 13.3
-Гаалийн албан татварын орлого 86.5 74.9 -11.7


Онцгой албан татварын орлого 2009 оны эхний 8 сард төлөвлөснөөс 8.1 тэрбум төгрөгөөр буурсан нь УИХ-аас эрх олгосны дагуу Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдаалах үнийн өсөлтийг саармагжуулах зорилгоор онцгой албан татварыг 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн “0” хувиар ногдуулсантай холбоотойгоор автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын орлого 7.6 тэрбум төгрөгөөр буурсан. Мөн 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс автобензин, дизелийн түлшинд ногдох гаалийн албан татварыг “0” хувиар ногдуулахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор гаалийн албан татварын орлого 11.7 тэрбум төгрөгөөр буурсан нь гаалийн албан татварын орлого 2009 оны эхний 8 сард төлөвлөснөөс 10.2 тэрбум төгрөгөөр буурахад нөлөөлсөн байна.
Дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ сүүлийн саруудад өссөн, ОХУ экспортын татвараа сар бүр нэмэгдүүлсэнтэй холбогдуулан ОХУ-ын Роснефть компаниас Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнийг энэ оны 5 дугаар сараас эхлэн сар бүр төрөл тус бүр дээр 11-33 хувиар нэмэгдүүлсэн юм.
tax_01
Засгийн газраас дотоодын зах зээлд борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдаалах үнийн өсөлтийг саармагжуулах зорилгоор УИХ-аас эрх олгосны дагуу импортоор оруулж буй автобензин, дизелийн түлшинд ногдох онцгой албан татварыг 2009 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн “0” хувиар ногдуулж байхаар, 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс гаалийн албан татварыг “0” хувиар ногдуулж байхаар шийдвэрлэсэн. Энэхүү арга хэмжээний үр дүнд үнийн өсөлтийн хурдцыг тодорхой хэмжээгээр саармагжуулж чадсан байна.

Нийт импорт үнийн дүнгээр оны эхний 8 сард 1744.7 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.8 хувиар буюу 378.2 тэрбум төгрөгөөр, үүнээс татвартай импорт 24.5 хувиар буюу 443.8 тэрбум төгрөгөөр буурсан нь импортын барааны НӨАТ-ын орлого, гаалийн албан татварын орлого буурахад гол нөлөөлсөн байна. 2009 оны эхний 8 сард 1744.7 тэрбум төгрөгийн бараа импортолсны 21.8 хувь буюу 379.9 тэрбум төгрөгийн бараанд 5075.3 тэрбум төгрөгийн татварын чөлөөлөлт үзүүлсэн нь төсвийн орлого буурахад нөлөөсөн байна.

Мөн түүнчлэн Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх явцад Оюу толгой, Таван толгой, Төмөртэй ордууд болон Шивээ Овоогийн нүүрсний уурхайд түшиглэсэн 5 дугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг 2009 онд эхлүүлэхээр тооцож улсын төсөвт төвлөрөх гаалийн албан татварын орлогыг 8.0 тэрбум төгрөгөөр, импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлогыг 25.0 тэрбум төгрөгөөр, онцгой албан татварын орлогыг 3.0 тэрбум төгрөгөөр, нийтдээ 36.0 тэрбум төгрөгөөр улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэн баталсан боловч дээрх бүтээн байгуулалтын ажил дурьдсан хугацаандаа эхлээгүйтэй холбогдуулан улсын төсвийн орлого тэр хэмжээгээр буурахад гол нөлөөлсөн байна.

Дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнэ энэ он гарсаар харьцангуй тогтвортой өсөлттэй байсан нь зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого төлөвлөснөөс 24.5 тэрбум төгрөгөөр давж биелэхэд нөлөөлсөн байна.

Энэ 2009 оны эхний 8 сарын байдлаар Лондонгийн металлын бирж дээрх цэвэр зэсийн үнэ дунджаар 4473.5 ам.долларт хэлбэлзсэн болно.

Санхүү, эдийн засгийн хямрал, зэсийн хэрэглээгээр тэргүүлэгч улс болох БНХАУ, АНУ-ын зэсийн хэрэглээний бууралт, биржүүдийн зэсийн нөөцийн өсөлтөөс шалтгаалан оны эхний саруудад дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнэ харьцангуй доогуур түвшинд буюу 3400.0 орчим ам.долларт хэлбэлзсэн. Гэвч оны дундаас эхлэн эдийн засгийн хямрал саарч, эдийн засаг сэргэх хандлага ажиглагдаж эхэлсэн нь зэсийн үнэ оны дундаас эхлэн өсөхөд нөлөөлсөн. Нөгөөтэйгүүр, энэ оны 2 дугаар сард Лондонгийн металлын бирж дээрх цэвэр зэсийн нөөцийн хэмжээ 548.4 мянган тонн хүртэл өссөн бол энэ оны 8 дугаар сарын сүүлээр 298.9 мянган тонн хүрч даруй 249.5 орчим мянган тонноор буураад байгаа юм.

“Алтандорнод Монгол” ХХК нь зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын талаар Олон улсын арбитрийн шүүхэд гомдол гаргасантай холбоотойгоор тус компаний зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар төлөх маргааныг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоосон нь алтны үнийн өсөлтийн албан татварын орлого буурахад нөлөөлсөн. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн дагуу ногдуулсан алтны үнийн өсөлтийн албан татвараар 2009 оны 8 дугаар сарын 31-ны байдлаар 52.4 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд 8 татвар төлөгчийн 778.5 сая төгрөгийн өр шилжээд байна. Нөгөөтэйгүүр алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн алтны олборлолтын хэмжээ жил ирэх тутам буурч байгаа нь алтны үнийн өсөлтийн албан татварын орлого буурахад нөлөөлж байна.

Татварын бус орлогын бууралтын дийлэнх хувийг төсөвт байгууллагын орлогын бууралт эзэлж байна.

Үзүүлэлт 

2009 оны эхний 8 сар Зөрүү
Төлөвлөгөө    Гүйцэтгэл  
Татварын бус орлого 214.6 206.6 -8.1
-Хувьцааны ногдол ашгийн орлого 90.7 90.5 -0.2
-Навигацийн орлого 15.5 20.0 4.5
-Газрын тосны орлого 5.9 5.2 -0.7
-Төсөвт байгууллагын өөрийн орлого         76.6 65.8 -10.8


Эрдэнэт үйлдвэрээс улсын төсөвт ногдол ашгийн орлогоор 84.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр батлагдсаныг бүрэн төвлөрүүлсэн байна.

Иргэний нисэхийн ерөнхий газраас 2008 онд улсын төсөвт төвлөрүүлэх навигацийн орлогыг 4.5 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрүүлснийг он дамжуулан 2009 оны 3-6 дугаар сард улсын төсөвт нэмж төвлөрүүлсэн нь навигацийн орлого төлөвлөснөөс 4.5 тэрбум төгрөгөөр давж биелэхэд нөлөөлсөн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.