Д.Оюунхоролын санаачилгаар “Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих” бүлэг байгуулагдлаа
2009.11.20

Д.Оюунхоролын санаачилгаар “Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих” бүлэг байгуулагдлаа

Хүүхдийн эрхийн тухай Конвенцид нэгдэн орсон улс орнууд үндэсний хууль тогтоомжоо уг конвенцийн үзэл санаанд нийцүүлэн боловсронгуй болгох үүрэг хүлээсэн байдаг.


Энэ үүргийг хэрэгжүүлж, хүүхдэд мэдрэмжтэй хууль эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх зорилгоор УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролын санаачилгаар “Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих” бүлэг байгуулагдлаа.

Бүлгийн бүрэлдэхүүнд НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, ХЗБХ-ны дарга Х.Жекей, АБГББХ-ны дарга З.Энхболд, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Х.Тэмүүжин, Х.Баттулга, Ж.Энхбаяр, Д.Лүндээжанцан, Ж.Сүхбаатар, Б.Чойжилсүрэн, П.Алтангэрэл, Кёкүшюзан Д.Батбаяр, Р.Гончигдорж, Д.Дондог нар оржээ.

Энэхүү бүлэг нь УИХ-ын өмнөх туршлага дээр суурилсан бөгөөд дэлхийн бусад улс орнуудад ч ийм бүтэц тогтолцоо хэрэгждэг юм байна.

Өмнө нь 2003-2004 онд УИХ-ын Хууль зүйн болон Нийгмийн бодлогын байнгын хороо “Хууль зөрчсөн хүүхэд” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, цагдан хорих болон урьдчилан хорих төвд байгаа хүүхдийн нөхцөл байдалтай танилцаж, 2006 онд УИХ-ын зарим гишүүдийн санаачилгаар 12 хүний бүрэлдэхүүнтэй “Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих” лобби бүлэг байгуулагдаж байсан түүхтэй.

Парламент ийнхүү хүүхдийн чиглэлээр дахин бүлэг байгуулах болсонтой холбогдуулан Хүүхдийн төлөө газар НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр бүлгийн гишүүдэд зориулсан мэдээллийн танхимыг хамтран нээж байгаа аж.

НҮБ-ын Хүүхдийн сангийн хувьд 2006 оноос хойш парламент дахь бүлгийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж ирсэн бөгөөд мэдээллийн танхимыг байгуулахад нийт 8 сая гаруй төгрөгийн тоног, төхөөрөмжийг нийлүүлж байгаа юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.