Хөдөлмөрийн баатрууд төрлөө
2009.11.27

Хөдөлмөрийн баатрууд төрлөө

Монгол Улсад анхдугаар Үндсэн хууль батлагсаны түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган дараахи хүмүүсийг одон медалиар шагнав.
Үүнд:
Ардын аж ахуйтны болон мал аж ахуйн салбарт тасралтгүй он удаан жил үр бүтээлтэй ажиллаж, олон зуун шавь нараа амьдрах ухаан, хөдөлмөрлөх арга туршлагад сурган, залуу гэр бүл болон амьдралын бэрхшээлтэй айл өрхүүдийг байнга дэмжиж ажилладаг онцгой гавъяаг нь үнэлж Өвөрхангай аймгийн Уянга сумын Бадрал багийн зөвлөх, Монгол улсын гурван удаагийн аварга малчин Паламхүүгийн Галсан-Ёндон, Монгол Улсын газар тариалангийн салбарт 30 гаруй жилийн турш үр бүтээлтэй ажиллаж, эх орон, ард түмнийхээ хүнсний хэрэгцээг хангах газар тариалангийн үйлдвэрлэлд жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж Шаравын Мардаан нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав.

Мөн боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, эдийн засаг, байгаль орчин, нийтийн аж ахуй, хэвлэл мэдээлэл, урлаг, спортын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан олон жил үр бүтээлтэй ажилласан дараахи хүмүүст Монгол Улсын Гавъяат цолыг хүртээв.

Үүнд: МУИС-ын тэнхимийн эрхлэгч Журын Баянсан, МУИС-ын МХСС-ийн багш доктор профессор Чойжилжавын Билигсайхан, Өвөрхангай аймгийн Уянга сумын ЕБС-ийн математикийн багш Сангийн Баянжаргал, Эрдмийн ундраа цогцолборын багш Дамбийн Гоошоохүү, Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн багш Уртнасангийн Давааням, Монгол Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал Жамбын Соронзон нарыг Гав
ъяат багш цолоор, Дотор уламжлалт нөхөн сэргээх Топуна ХХК-ийн зөвлөх эмч Пэлжидийн Банзрагч, Улсын клиникийн төв эмнэлэгийн Мэс засалч Балжиннямын Туяабадрах, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Лувсандоржийн Эрдэнэбаяр нарыг Хүний гавъяат эмч цолоор, Боксын спортын Олон улсын шүүгч Сандагийн Баясгаланг Гавъяат дасгалжуулагч цолоор, Нийслэлийн Засаг даргын орлогч Даваадоржийн Ганболдыг Гавъяат Эдийн засагч цолоор, Баянзүрх дүүргийн иргэн, чөлөөт уран бүтээлч Жамсрангийн Сүххуяг, Архангай аймгийн Хөгжимт жүжгийн театрын дуучин Дэжидбалын Баянжаргал нарыг Гавъяат жүжигчин цолоор, Хөгжмийн зохиолчдын холбооны дарга Бадарчийн Бямбабаярыг Урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор, Сонин хэвлэлийн ахмад ажилтан, Хан-Уул дүүргийн өндөр настан Гомбожавын Очирбатыг Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор, УБЦТС ХК-ийн ТБЗХ-ийн дарга Гарамхандын Базаргүр, Ус сувгийн удирдах газрын дарга Бат-Очирын Пүрэвжав нарыг Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын зөвлөх Цэрэндашийн Дамдинг Байгаль орчны гавъяат ажилтан цолоор, Барилгын “Монхангай” ХХК-ийн инженер Тарвагийн Сэрээнэндагвыг Гавъяат барилгачин цолоор тус тус шагнав.
Мөн МУИС-ын Эдийн засгийн дээд сургуулийн багш Гэнэнгийн Элдэв-Очир, Эрдмийн Ундраа цогцолборын математикийн багш Дагвын Мангал нарын зургаан хүнийг Сүхбаатарын одонгоор, Үндэсний статистикийн хорооны ахмад ажилтан, Гэзэгтийн Оюунбат, Монгол банкны Эрднэсийн сангийн нярав Чанцалын Ганзориг нарын долоон хүнийг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн багш Доржийн Хорлоо, Үндэсний статистикийн хорооны ахмад ажилтан Сүрэнжавын Тэгшжаргал нарын арван хүнийг Алтан гадас одонгоор, Нийслэлийн цагдаагийн газрын ёс журмын ахлах офицер, дэд хурандаа Дэндэвноровын Эрдэнэсайхан, БХЯ-ны Ерөнхий нягтлан, хурандаа Ичинноровын Одхүү нарыг Цэргийн гавъяаны одонгоор, Нийслэлийн өмчийн харилцааны мэргэжилтэн Төмөрийн Оюунсувд, Монтед ХХК-ийн захирал Цэрэнжамцын Ганболд нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнав.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.