Ардчилсан нам Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар хэлэлцүүлэг өрнүүллээ.
2009.12.02

Ардчилсан нам Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Ардчилсан нам Долоо хоног бүрийн Лхагва гарагт зохион байгуулдаг “Хэлэлцүүлгийн цаг”-аараа “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-аар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлэгт судлаач, МУИС-ийн багш, хууль зүйн ухааны доктор профессор Ш.Цогтоо “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга: анализ, санал дүгнэлт, онол арга зүйн тайлбар” сэдвээр лекц уншиж, урилгаар УИХ-ын гишүүд, НИТХ болон Дүүргийн намын ХЭГ-ын төлөөлөгчид, Төрийн бус байгууллага, Олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо.
Улс орны эдийн засаг, хүн амын гол төвлөрөл болсон Улаанбаатар хот болон нийслэлийн эрх зүйн орчинг цоо шинээр бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм. Монголын хот байгуулалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх, орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, иргэний суурин соёл иргэншлийн асуудлыг шийдэх чухал түлхэц болдог байна. Улаанбаатар хот

  1. Хүн амын нягтрал эрс нэмэгдсэнээс үүдсэн ажилгүйдлийн өсөлт
  2. Хот байгуулалтын эмх замбараагүй хөгжиж, эрх зүйн орчин байхгүй , захиргааны шинжтэй болсон.
  3. Захиргааны хуучин бүтэц, төсвийн хэт төвлөрөл нь хүнд суртал, авилгын орчинг бүрдүүлэх хандлагатай болжээ.
  4. Хүн амын хэт нягтрал, хот байгуулалтын хоцрогдол нь хүрээлэн буй орчин, нийгэм эдийн засагт асар их хохирол учруулж эхэлсэн байна.

Хөгжингүй орнуудын хот байгуулалтын туршлагаас харахад хот байгуулалт, эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг хангах 20-30 хуультай байдаг байна. харин манай оронд эдүгээ эдгээртэй ижил төстэй 7 хууль л үйлчилж байна. Хууль эрх зүйн дутуугаас үүдэх хамгийн гол сөрөг тал нь хотуудын бодлого төлөвлөлт тэдгээрийн ерөнхий төлөвлөгөө хэрэгжидэггүй нь хот байгуулалтын үйл явц захиргааны шинжтэй эмх замбараагүй хөгжиж байгаа гол шалтгаан болж байна.
Нутгийн удирдлага зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт хийснээр

  1. Нийслэл Улаанбаатарыг өөрийн үндсэн чиглэл бүхий 9 бие даасан хот, тосгодын нэгдэлд оруулж,зохион байгуулалтанд шилжих
  2. Нийслэлийн парламенттай болох
  3. Нийслэлийн засаг даргыг иргэдээс сонгох боломжтой болох юм.

Шинэ Улаанбаатарын өөрчлөн байгуулалт нь хууль эрх зүйн орчныг шинэчлэх, зохион байгуулалтын үйл ажиллагааг хийх шаардлагатай бөгөөд өндөр зардал шаардагдахгүйгээр шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Ардчилсан намын хэвлэлийн мэдээллийн албанаас мэдээлэв

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.