Агаарын бохирдлоос болж гурван сая хүн нас барж байна
2010.01.07

Агаарын бохирдлоос болж гурван сая хүн нас барж байна

Агаарын бохирдлоос болж харшил, хавдрын өвчлөл ихсэж байна. Тээврийн хэрэгслийн яндангаас ялгарч байгаа утаа нь хүний амьсгалах түвшинд ойр зайд буюу 0,2 метрийн өндөрт цацагддаг. Хүний амьсгалын зам, нүдний салст бүрхүүл, арьс зэргийг тээврийн хэрэгслийн яндангаас ялгарч буй 200 гаруй төрлийн хорт бодис хордуулж байна.

Хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөлд araaр бохирдуулагч хүчин зүйлийн үзүүлэх нөлөө 93.77 хувь, бронхитын өвчлөлд агаарын бохирдол 90.91%-иар нөлөөлж байгааг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ.

Дэлхийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тулгамдаж буй арван асуудлын нэг нь хатуу түлш хэрэглээнээс үүсэх агаарын бохирдлын асуудал болоод байна. Жил бүр агаарын бохирдлоос үүссэн өвчлөлд ойролцоогоор 1,4-6 сая ам доллар зарцуулдаг аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.