Өсөхөө аваргыг сайн барилдана хэмээн УИХ-ын  гишүүд  таавар дэвшүүллээ
2010.07.09

Өсөхөө аваргыг сайн барилдана хэмээн УИХ-ын гишүүд таавар дэвшүүллээ

Монголын үндэсний их баяр наадам хаяанд ирлээ. Улстөрчид атсхийж, уяач гишүүд хулгээ шинжээд завгүй байгаа. Энэ УИХ-д ман
лай уяач Г.Батхүү, Ц.Цэнгэл, алдарт уяач Ч.Улаан нараас гадна хурдан буянтай "нөхцсөн" олон гишүүн бий. Я.Батсуурь Шагайн харвааны холбооны ерөнхийлөгч, Морин спорт уяачдын холбооны дэд ерөнхийлөгч бол Р.Буд "Их замын хүлэг" галын ахлагч аж. Тэдний сойж буй хурдан хулгийн тухай, энэ наадамд хэний галын, ямар угшлыг морьд өнгөлөх магадлалтай талаар яриа өрнууллээ. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, сумын заан Д.Очирбат нарын тааварлаж буйгаар ялгар бөхчүүд узуур, туруунд очих бол

Д.ОЧИРБАТ:

-Би бөхөд элэгтэй. Манай өвөө чинь нутаг усандаа алдартай, Наран гэгээний өндөр Пүрэв гэж дашнгийн сайн бөх байлаа. Хошууныхаа наадмын түрүү, үзүүрийг гаднын бөхөд алддаггүй л байсан гэдэг. Гэрийнхээ тооноор толгойгоо гаргачихаад хүмүүсийг дамшигладаг гэж байгаа.

-Өсөхөө аваргыг сайн барилдаасай гэж бодож байгаа. Санжаадамба дээгүүр очихыг үгүйсгэхгүй. Манай Баянхонгорын бөхчүүд өнгөтэй байна лээ. Харцага Батболд цолоо ахиулах байх. Манай нутгаас 2-3 залуу цолд хүрчих боловуу.

Я.БАТСУУРЬ:

-Хэт халснаас ихэнх нутгаар гандуу байна. Гэхдээ санаа зовохгүй байгаа. Хэдий гандуу байдаг ч наадмын хэдэн өдөр тэнгэр хангай хур хайрладаг юм шиг. Говьсүмбэр аймгийн наадамд хоёр насаа уралдуулна.

-Азарга, их наснаас бусад насанд араб, английн эрлийз адуу дээгүүр давхих нь тодорхой. Цэвэр монгол адуу тэдэнтэй уралдах боломжгүй болсон. Эрлийз адуу гараанд сайн байдаг юм билээ. Ер нь цаашдаа эрлийз адууг цэвэр монгол адуутай уралдуулах хэрэгтүй юм. Энэ хэвээр үргэлжилбэл дэлхийн талыг туулж асан монгол морины ген устах аюултай юм. МСУХ-ны тэргүүлэгчид үүнд анхаарал хандуулж эхэлсэн.

-Аварга Өсөхбаяр, цэргийн арслан Санжаадамба хоёр дээгүүр барилдах байх.

Х.БАДАМСҮРЭН:

-Олон жил морь уясан туршлагатай хүмүүстэй хамтран ажиллаж байна. "Дааган" Ганаа гэж даага сайн уядгаараа алдартай уяач бий. Даваахүү гуай зөвлөж, тусалж байна. Манай азарга, даага боломжийн байгаа. Хэт халуунаас болж их нас, соёолон, хязаалан, шүдлэн хүч тамир дутуу байна. Бороо хур гайгүй эрт орж, ногоо сайн ургасан ч урьд байгаагүй халуун шатсанаас ихэнх нутгаар гантай байна. Халуун салхи чинь газрын чийгийг сорох мэт л авчихлаа. Гандуу хэдий ч наадмаар бороо орох байх. Ер нь орчихдог юм билээ.-Шадар сайд М.Энхболдын азарга өнгөтэй байна лээ. Тод манлай Онон, Батхүү манлайгийн морьд ерөнхийдөө сайн байгаа дуулдсан. Хүй долоон худагийн сунгааны түрүү морьд юм дуул-гаж мэднэ. Азарга, их насанд "Шинэ монгол" үүлдрийн морьд дээгүүр давхих болов уу. Эрлийз , морьд гараа сайтай учраас.гүйцэх хэцүү байдаг.

-Өсөхөө аварга гайгүй барилдах байх. Залуу бөхчүүд цолд олноор хүрч мэднэ. Шинэ цолтой залуус хичээж барилдах байх. Урьд түрүү, үзүүрийн бөхийг нэрлэж болдог байсан бол одоо цагт хэлэхийн аргагүй болсон юм билээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.