Эрчим хүчний салбарын баланс нэмэх рүү орж байна
2010.10.15

Эрчим хүчний салбарын баланс нэмэх рүү орж байна

МАХН-ынхан "Нийгмийн ардчиллын аян"-ы хүрээнд хот, хөдөөгийн ард иргэдийнхээ санаа бодлыг сонсч байгаа билээ. Энэ ажлын хүрээнд өчигдөр Баянгол дүүргийн ард түмний үгийг сонслоо. Дүүргийн салбар бүрийн үйл ажиллагаатай МАХН-ын Удирдах зөвлөл, УИХ-ын зарим гишүүн танилцсан юм. УИХ-ын гишүүн Д.Очирбат, Д.Оюунхорол, ХХАХҮ-ийн сайд Т.Бадамжунай, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, У.Барсболд, нийслэлийн МАХН-ын хорооны дарга Б.Мөнхбаатар нарт дүүргийн Засаг дарга Л.Амгалан хийж бүтээсэн ажлаа тайлагналаа.

Тус дүүргийн хувьд энэ оны эхний есөн сарын дүнгээр улсын төсөвт 13.5 сая төгрөг, нийслэлийн төсөвт 10.2 сая төгрөг оруулаад байгаа юм. Мөн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлд хамруулахаар 28 аж ахуйн нэгж 1.5 тэрбум төгрөгийн зээл авч, амжилттай хэрэгжүүлсэн байна. Мөн ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагаас 2102 ажилгүй иргэдээс 1858 хүнийг ажлын байраар хангаад байгаа аж.МАХН-ын Удирдах зөвлөл, УИХ-ын гишүүд дүүргийн Хууль, хяналтын байгууллага, Боловсрол, соёлын салбар, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын төлөөлөл, иргэдтэй уулзлаа. Мөн "Дулааны IV цахилгаан станц" ТӨХК-ийн ажилчид, "Монголын төмөр зам" нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцаж, ажилчдын үгийг сонсов.дэлгэрэнгүй..

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.