ОРОЛЦОГЧ: 21

Энэхүү бодлого нь 2014-2018 онд эм зүйн салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох, хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй йчанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд баримтлах үндсэн баримт бичиг юм.Батлагдсан бол гуравдугаар улиралд багтаан бодлогын дагуухийх ажлын төлөвлөгөөг гаргах байлаа. Гэхдээ Хяналтын хуулийн төслөөс болоод эмийн бодлого орсонгүй гэж хэлж болохгүй л дээ....

Энэ бүх асуудлаа хэрэгжүүлж бэлтгэлийг нь сайн хангасны дараа эм хангамжийн байгууллагыг хувьчлах ажлын цаг нь болж, тохироо нь бүрдэх буй за. Хүний амь нас эрүүл мэндэд цөвтэй учир эмээр бизнес хийхийг хоригловол зохино. ...

Улсаас боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, газар олгох, өөрсдийн байр барихад төрөөс тусламж үзүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлбэл хөгжлийн явцыг түргэтгэнэ.Гэхдээ эмэнд бол маш олон төрлийн химийн бодис ордог, бас тэр нь тийм их хэмжээгээр ордоггүй, манай мэтийн 3 сая орчим хүн амтай жижигхэн улсад нэг эмэнд орох химийн бодис хичнээн кг, эсвэл хичнээн тонн хэрэгтэй байх болдоо, тун ялихгүй байж мэднэ, тооцоо судалгаа хийх л хэрэ...

Сайд байх хугацаанд энэ асуудлыг нэлээн хөөцөлдсөний эцэст сүүлдээ ганц эмийн агентлаг байгуулах нь ач холбогдол багатай юм байна гэж үзээд эм хүнсний агентлагыг байгуулах зорилт тавьсан Хэлэлцүүлгийн үед ерөнхий сайд Эм хүнсний агентлаг байгуулах саналыг дэмжиж байсан ч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өөрийнхөө бүтцийг авч үлдэх үүднээс Аж ахуй нэгж байгууллагуудад хяналт тавих тухай хуулийг боловсруулан их хуралд өргөн б...

Улаанбаатар хотод гэхэд 600 гаруй эмийн сан ажиллаж байгааг цэгцлэх цаг болсон. Эм хүнсний зохицуулалтын агентлагыг байгуулах хэрэгтэйЭм, хүнс хоёрт жилд, сард, улиралд нэг удаа хяналтыг тавьж болохгүй. Өдөр бүр хянах ёстой гэдэгт санал нэгдэж байгаа юм. Энд монгол хүний эрүүл мэнд яригдаж байна....

Манай улсын хэмжээнд 1200 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байна.Эмийн зах зээл дээрх нийт борлуулалтын 80 орчим хувийг импортын эм, үлдсэнийг нь дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн эзэлдэг.Төрөөс үндэсний үйлдвэрүүдээ бодлогоор дэмжиж, тоног төхөөрөмжөөр хангаж, хөнгөлөлт үзүүлэх, зээл, буцалтгүй тусламж олгох зэргээр дэмжиж байна....

Хувийн хэвшлийн эмийн мэргэжилтнүүд эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын нэгэн адил төрөөс ямар ч үйлчилгээ авдаггүй, төрийн үйлчилгээнд хамрагддаггүй Одоогоор хотын төвд эмийн сан нээх асуудлыг зогсоогоод шинэ хороолол болон хотын захын хороололд эмийн сан байхгүй газар шинээр нээхийг эрх бүхий байгууллагаас дэмжиж байгаа. Эмийн мэргэжилтнүүд жилд авах кредитүүдийг авч байгаа мөн нарийн мэргэжлийн сургалтыг ЭМШУИС-аас жилд...

Олон эмийн үйлдвэрүүдийг төрөөс бодлогоор дэмжиж, хүчтэй хяналт тавьснаар баталгаатай эмийг хэрэглэнэ гэсэн үг.Тус үйлдвэр жилд 10 сая ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, 30 гаруй нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна....

“Монголэмимпекс” концерн 2007 он хүртэл улсын бүх эм хангамжийг хийж байгаад бүрэн хувьд шилжсэн. Хорт мансууруулах эмийг оруулж ирэхэд их төвөгтэй. Захиалга хийгээд зургаан сарын дараа зөвшөөрөл нь гардаг. Захиалга хийхдээ л мөнгөө өгдөг. Энэ хүрээнд НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан, Глобал сан, Азийн хөгжлийн банкны бүх төсөл хөтөлбөрийн эм, бэлдмэл, тоног төхөөрөмжийг өөрийн тээврээр хорин нэгэн аймгийнхаа агуулахад хүргэ...

Өнгөрсөн жилийн тендерийн хувьд эм бол хүний эрүүл мэндтэй холбоотой онцлог бараа учир чанарыг нь харгалзаж сонгосон.Бид нарын эцсийн зорилго бол хэн нэгний шахалтад орж хямд үнэтэй эмийг сонгох бус, иргэдийнхээ эрүүл мэндийг хохироолгүйгээр чанартай эмийг сонгох ёстой. Сум бүрт эргэлтийн эмийн сангууд ажилладаг. Гэхдээ эргэлтийн эмийн санд нэг асуудал байгаа нь хувиасаа санхүүждэг явдал. ...

Шинэчлэлийн Засгийн газар "Эрүүл монгол хүн" хөтөлбөрийн хүрээнд эмийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг шинэчилж байгаа юм. Зах зээл дээр чанаргүй, үйлчилгээ муутай эмүүд бий болчихсон. Харин одоогийн шинэ бодлого, хуулинд нэгдүгээрт чанар аюулгүй байдлыг анхаарна.Чанар аюулгүй байдлын нэг гол зүйл нь хүний судсаар ордог зүү шиприз, дуслын систем, тарилгын шингэнийг зуун хувь дотооддоо үйлдвэрлэхээр болж байгаа....

Өнөөдрийн байдлаар “Шинэ нахиа”, “Цомбо”, “Рамон” зэрэг үйлдвэрүүд шинээр байгуулагдаж хяналт сайжирч байна. ЖДҮ хөгжүүлэх бодлогод эмийн үйлдвэрлэл орхигддог. Хамт уялдуулж өгөхийг хүсч байна.Төрийн бодлогыг шинэчлэн шуурхайлж гаргах шаардлагатай. Мөн 2014-2024 он хүртэлх эмийн үйлдвэрлэийг хөгжүүлээд салбарын үндэсний хөтөлбөртэй болмоор байна....

Нийслэлийн эрүүл мэндийн газраас өнгөрсөн онд дөрвөн эмийн сангийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, 26 эмийн сангийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. 83 эмийн санд шинээр тусгай зөвшөөрөл олгосон.Энэ нь эмийн сан зөвшөөрөл хүсэхдээ өөрсдийн төслөө бичиж оролцоно гэсэн үг. Голчлон захын дүүрэгт бол байгуулагдахаар бол дэмжиж байгаа. ...

Эмийн талаар төрөөс баримтлах бодлого түүний хэрэгжилт нь зөвхөн ЭМЯ-нд хамаатай бус Монгол улсын нийт хүн амын төлөө төрөөс баримтлах бодлого байх учиртай. Тэгээд ч бид дэлхийн хүн төрөлхтний нэгээхэн хэсэг, бидний хөгжлийн түүхийг туулаад гарсан улс орнуудаас туршлага солилцон өөрийн нөхцөлдөө тохирсон бодлого баримтлах нь бидэнд тустай.Эмийн талаар төрөөс баримтлах бодлого нь өнгөрсөн 10 жилд эрх зүйн орчин талаасаа асар их...

Монгол улсын даацаас хэтэрсэн эм хангамжийн сүлжээ ажиллаж байна. Эмийн зохицуулалт, хяналтын тогтолцооны давхцал нь хувийн хэвшлийн эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаанд олон төвөгтэй байдлыг бий болгоод зогсохгүй, хүн амын эмийн хангамжид сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байна.Ихэнх нь түрээсийн өндөр төлбөрийн дарамтад байдаг, стандартаар ажлын байр цогцолбор байна гэснээс агуулахын зориулалтаар 1 м2 талбайг 20-3...

Тухайн үед ард иргэдийн амьдрал хүнд худалдан авах чадвар сул байлаа. Харин өнөөдөр арван хоёр жилийн дараа байдал өөрчлөгдсөн.Яаманд арав хүрэхгүй хүн ажиллаж бодлогоо бариад, хянаад бас хэрэгжүүлээд явж байна. Уг нь үйл ажиллагааны жижиг зүйл рүү ормооргүй санагддаг.Хэрвээ FDA байгуулагдвал эм, хүнсний хяналтыг базсан, том эрх мэдэлтэй, өндөр түвшний лабораторийн туршилт, судалгаа явуулдаг үйл ажиллагаатай байгууллага бий бо...

Эмийн үйлдвэрлэлд тавигдах ерөнхий чанар стандартыг GMP шаардлага тавьж, батламж олгох нөхцлийг бүрдүүлж ажиллаж байна. Эмийн чанарыг баталгажуулахад анхаардаг.Дунд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт эмийн зохистой хэрэглээний талаар оруулсан.Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 19 эмийн сангийн үйл ажиллагааг зогсоосон....

Манба дацан эмийн үйлдвэр 1990 оноос хойш манай байгуулагдаж өдийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж, олон түмэндээ үйлчилж байна.Монголын брэнд болсон эм эмчилгээ нь уламжлалт анагаах ухаанд бий. Харин төрийн гаргасан бодлогоо хэрэгжүүлж, мөрдөх шаардлагатай.Өнөөдөр барууныхан уламжлалт анагаах ухааныг түлхүү сонирхож, Хятадын анагаах ухааныг сонирхох боллоо. Тиймээс манай улс Төвдийг бодвол тусгаар тогтносон, ардчилсан ...

Ерөнхийдөө бид импорт орлох, олон нэр төрлийн чанартай эмийг олон улсын эм үйлдвэрлэлийн дүрэм GMP-ийн шаардлагад нийцсэн үйлдвэрт үйлдвэрлэж “Чанартай эм таны амьдралын баталгаа” гэсэн уриатай, зорилгоо болгон ажилладаг.Үндэсний эм үйлдвэрлэгчид маань өөрсдийн үйлдвэрлэдэг эмийн талаар ард олондоо тэр бүр сурталчилаад, зөв ойлгуулаад, чанарын хувьд импортын эмнээс аль ч талаараа дутахгүй байгаа гэдгээ таниулж чадахгүй байг...

Уг нь агентлаг байгуулагдчихвал эмийн хяналт, хүнсний хяналтаа маш хүчтэй болгож чадна. Хэдийгээр хуулинд заачихсан ч Мэргэжлийн хяналтын газар бид нар хянана гээд, ҮХААЯ хүнсээ хянана, ЭМЯ болохоор эмээ хянана гээд салгаад байгаа нь асуудал үүсгэж байгаа юм.Зайлшгүй шаардлагатай 200 гаруй нэр төрлийн эмээс 60 гаруйг нь өнөөдөр монголдоо үйлдвэрлэдэг.Олон улсын GMP стандартыг нэвтрүүлж ажилладаг. Лабораториуд байгуулагдсан. Э...

Дотооддоо бид үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн тавин хувийг үйлдвэрлэх бүрэн боломжтой.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас GMP стандартын дагуу 1 мкв ажлын байрны гадна дахиад түүнтэй тэнцүү хэмжээний ногоон байгууламж барихыг шаарддаг. Дангаараа үйлдвэрлэдэг эмээ тухайн үйлдвэрүүд өөрсдөө хийнэ. Харин олуулаа нэг эм үйлдвэрлэдэг бол нэг нь л үйлдвэрлэдэг байхаар төрөлжинө. Өнгөрсөн жил гэхэд эмийн үйлдвэрүүдийн таван удаа...

Олон улсын GMP стандартыг эмийн үйлдвэрүүдэд тавьж байгаа. Манай хэд хэдэн үйлдвэрүүд ахиц дэвшилттэй ажиллаж байна. Ер нь өнгөрсөн хориод жил төрийн бодлогоор эмийн үйлдвэрийг дэмжиж байгаагүй. Бодлого бол тунхаглал. Амьдрал дээр огт хэрэгжээгүй. Хуулин дээр тусгах нь төрийн байгууллагын ажил. Эмчилгээний өндөр идэвхтэй дэлхийн брэнд болсон чанартай баталгаажсан эмээр хүн амыг эмчлэх ёстой....

Эксперт Сэтгэгдэл
Я.Ганболд Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэнгийн /"Гарааны рецептор" ХХК/ захирал, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн гишүүн

Монгол улсад "Төрөөс эмийн талаар баримтлах бодлого" 2 дахь удаагаа батлагдаад сүүлийнх нь 2014 оны 9 сараас мөрдөгдөж эхэлсэн боловч мал эмнэлгийн салбарт буюу ХХААЯаманд энэ бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө өнөөдрийг хүртэл боловсрогдоогүй байгаа нь мал эмнэлгийн газрын, ялангуяа малын эмийн зөвлөлийн үйл ажиллагаа шаардлагад нийцэхгүй байгааг харуулж байна. Үүний улмаас хичнээн төрлийн, ямар үйлдэлтэй эм ,бэлдмэлийг мал эмнэлэгт хэрэглэж байгаа, тэдгээр нь эмчлэх,, сэргийлэх үйлдлээс гадна ямар гаж нөлөө үзүүлж байгаа, малын гаралтай бүтээгдэхүүнд хэрхэн хуриимтлагдаж, үлдэгдэл үүсгэж байгаа, хичнээн нь малын гаралтай түүхий эд, хүнсээр дамжин хүний биед сөрөг нөлөө үзүүлж /хуримтлал???/ байгаа, ямар ангиллын бэлдмэлүүд малын биед дасан зохиоцож, үйлчилгээ нь үгүй болж байгаа, тэдгээрээс хэрэглэхийг хориглосон болон өвчний үүсгэгчид тэсвэрт чанарын үйлдэлтэй антибиотик хэд байгаа, хортой үйлдэлтэй, нийгмийн эрүүл мэнд, байгал ь орчинд сөрөг нөлөөтэй хэд байгаа гэх мэт тооны хэлээр болон эмийн менежментийн талаас нь шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит дүгнэлт өгөх ямар ч мэдээлэл, үндэслэл, үйл ажиллагаа байхгүй байгааг шинэ ЗАСГИЙН ГАЗАР засч залруулах нь нэн чухал ажил болж байна. Шинэ түвшинд гаргаснаар хүний эрүүл мэндийг хамгаалж, малаа эрүүлжүүлж, экспортыг нэмэгдүүлэх нэг боломж бүрдэнэ.

2016.07.07
Мөнхдэлгэр.Б "Омбо" ХХК-ийн захирал

Эм хангамжийн салбарт хөнгөлөлттэй зээл, НӨАТ-ын хөнгөлөлт олговол их хэрэгтэй байна. Мөн эм үйлдвэрлэгч нарт жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг олгодог болоосой гэж хүсдэг. Түүнээс гадны эмийн зохистой хэрэглээн дээр ярихад зохисгүй хэрэглээг бий болгож байгаа эмч төлөөлөгчийн газруудыг шүүмжилмээр байна. Хууль эрх зүйн ямар ч үндэсгүй мөртлөө зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулдаг. Эмч нарыг цалинжуулж, эмч нарт мөнгө тараадаг. Монголд 30 гаруй төлөөлөгчийн газар байна. Эмч нарыг уруу татаж, хахууль өгдөг, манай эмийг бичээрэй гэж мөнгө өгдөг. Ийм зүйл байж болохгүй. Эмч төлөөлөгчийн газруудын цаад эмийн үнэ нь өндөр байдаг. Тэр бүхнийг ард иргэдэд л төлж байгаа шүү дээ.

2014.03.15
Цогттуяа.Р "Еврофарм" ХХК-ийн захирал

Хамгийн гол нь хууль эрх зүйн орчинг тогтвортой байлгавал тогтвортой хөгжөөд явна. Хууль дүрэмж, журам стандарт л тогтвортой байх хэрэгтэй. Бид бол тогтвортой хуулийн дор тогтвортой үйл ажиллагаа явуулчихна. Гэтэл өнөөдөр тогтворгүй байгаагаас болж асуудлууд үүсдэг. Шинэ алба байгуулаад л шинэ журамтай болчихдог. Гэтэл удалгүй өөрчлөгддөг. Дээгүүрх халаа сэлгээ их учраас бидэнд ажил явуулахад хүндрэлтэй болдог. Энэ талаас нь бодлогоо сайн гаргах хэрэгтэй. Заримдаа төрийн аль алба нь юугаа хариуцаад байдаг нь ойлгомжгүй болчихдог. Эмийн салбарт өнөөдөр хэтэрхий олон аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүнийг тогтвортой хууль эрх зүйн орчноор зохицуулах хэрэгтэй. Олон улсын түвшинд хүрэх ёстой. Энэ өндөр шаардлагад ч гэсэн компаниуд бэлэн байх ёстой.

2014.03.15
Калима.Д "Дакалфарм" ХХК-ийн захирал

Шинэ засгийн газар эмийн салбарт замбараагүй байдал үүсгээд байгаа. Бид мэргэжлийнхээ дагуу 20 жил үйл ажиллагаа явуулж байгаа хүний хувьд жаахан гомддог. Гэхдээ хуурамч эмийг хил гаалийн хяналт сул байгааг далимдуулж наймаачид оруулж ирж байдаг ч би баталж чадахгүй. Ер нь энэ салбарын зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагын мэргэжлийн хүнд л зөвшөөрөл олгох хэрэгтэй. Тусгай зөвшөөрлийг хэн дуртай хүнд өгч болохгүй. Эм гэдэг онцгой бүтээгдэхүүн гэдэг мөртлөө мэргэжлийн бус хүмүүсийн гарт бизнес болж орсон нь аюултай. Бидний хувьд улсыг эмээр хангаад ажиллаж байна. Энэ салбарыг босгож ирсэн хүмүүсийн хувьд одоо бодлого хэрэгтэй байгааг хэлмээр байна. Эм ханган нийлүүлэх байгууллагын хувьд стандарт нь их л нуршсан, найруулга муутай гадаадын юмийг орчуулсан ойлгомж муутай зүйл орсон байсан. Энэ асуудлаар Эмийн холбоонд саналаа өгсөн. Одоо эм хангамжийн байгууллагуудыг цөөлөх бодлого барьж, том шалгуурыг тавьж байгаа нь нэг талдаа бор зүрхээрээ яваа мэргэжлийн хүмүүсийг яах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Аажмаар хийж болно. Европ стандартад хүрэх нь зөв ч манай улс орны нөхцөл байдал ямар байгаа билээ гэдгээ бодох хэрэгтэй.

2014.03.15
Балжир.Г "Ач үр" ХХК-ийн захирал

Эмийн салбарынхныг олон нийтэд хуурамч эм зардаг гэж буруу ойлгуулдаг. Гэтэл яг үнэндээ эм хангамжийг салбарыг авч явах гээд бор зүрхээрээ зүтгээд байгаа. Түүнээс гадна эмийн стандартыг илүү сайжруулах шаардлагатай. Гадны стандартыг л хуулаад байгаа. Хөрсөн дээр шингэхгүй зүйлийг авчрах гээд яриад байгааг анхаарах хэрэгтэй. Тодорхой хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан гэж болохгүй. Гол эмийн салбарыг бодлогоор дэмжихгүй бол хэцүү. Улс орны хэмжээнд зайлшгүй шаардлагатай эм тариагаа өөрсдөө хангадаг болох хэрэгтэй. Төрийн зүгээс бодлогоор авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Ирээдүйгээ харсан зөв бодлого байх ёстой. Зах зээлээ зөв харахгүйгээр хэтэрхий ложистик харсан, маркетинг хөөсөн байж болохгүй. Ложистик байх нь зөв ч улс орны эрх ашгаа бодьё. Эм гэдэг чухал учир улсаас анхаарах ёстой.

2014.03.15
Ганхүү.С "Барагшун фарм" ХХК-ийн захирал

Эм хангамжийн салбар талаас яривал үндэсний бодлогод тусгах олон асуудал байгаа. Компаниудын хөгжилд тэгш боломжийг олгохгүй бол, хэт давуу байдлыг мэдээлэлд ойр байгаа нь авчихаад байдаг. Энэ нь Тендерийн хуультай холбоотой. Уг нь хууль өөрчлөгдөнө л гээд байгаа. Хэзээ өөрчлөгдөх юм бол. Эм хангамжийн байгууллагуудын хувьд чанаргүй эм нийлүүлдэг гэх мэдээлэл нийгэмд байдаг. Гэхдээ тухайн байгууллагын захирлуудтай холбоотой. Сайн зүйл хийх гээд явж байгаа олон хүн байгааг олж хараасай гэж хүсдэг.

2014.03.15
Балжин.Л "Эв Эрдэнэ" ХХК-ийн захирал

Эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд хоёр зүйлийг бодох хэрэгтэй. Нэгд, өмнө нь үйлдвэр байгуулна гээд өөрсдийнхөө хүрээнд болсон, болоогүй зүйлүүд барьчихсан нэг хэсэг байна. Тэдгээрийг яах вэ гэдэг асуудал байна. Хоёрт шинэ үйлдвэр технологийг барьж байгуулах асуудал. Гэтэл үүнийг жижиг үйлдвэрүүд өөрсдийнхөө зардлаар байгуулахад хэцүү. Заавал төр засгийн дэмжлэг хэрэгтэй. Тэр хөрөнгө оруулалтыг үр ашигтай болгохын тулд импортыг багасгаад, дотоодын үйлдвэрлэлийг 5-10 жил дэмжихэд болно. Одоо бол үйлдвэрлэлийн паркийг барина гэж яригдаж байгаа боловч хэтэрхий хүнд яриад байна. Эмийн үйлдвэр бол хөнгөн маягийн үйлдвэр. Гэтэл нүсэр бүтэц, их хөрөнгө оруулалтаар төсөөлөөд байгаа нь өрөөсгөл байна. Тийм учраас паркийг зах зээлээс холгүйгээр зохион байгуулж болно.

2014.03.15
Уранзаяа.Д "Эмийн үйлдвэр" ХХК-ийн захирал

Хамгийн гол нь GMP-ийн олон улсын шаардлага хангасан үйлдвэр байгуулахын тулд дэд бүтцийг нь шийдэж өгөх хэрэгтэй. Газар болон бага хүүтэй зээл олгох хэрэгтэй байна. Эрүүл мэндтэй холбоотой онцгой бүтээгдэхүүн учир зээл олгох хэрэгтэй. Эм хангамжийн асуудалд гэхэд нэг асуудал бий. Нэг компани эмээ бүртгүүлчихлээ гэхэд бусад нь дагаад оруулаад ирдэг. Хөгжих боломжгүй, зохицуулах хэрэгтэй. Зохицуулахгүй бол мэргэжлийн бус бизнесмен хүмүүс дураараа оруулж ирээд байна.

2014.03.15

Хүн өрхийн эмнэлэг орж үзүүлээд эм бичүүлж авсанаас захын нэг эмийн санд ороод эм худалдаж авч уух нь илүү хялбар байна шүү дээ. Тиймээс эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах хэрэгтэй

2014.03.06