Оролцогч 29
Эксперт Байр суурь
Ц.Оюунгэрэл Монгол улсын их хурлын гишүүн, Соёл спорт аялал жуулчлалын яамны сайд (2012-2016)

Ц.Оюунгэрэл: Олон улсын конвенцийн дагуу тэтгэврийн насанд ойртсон хүнийг ажлаас халах ёсгүй

Түүнчлэн тэтгэвэрт нэгэнт гарсан ахмадуудад цуглах газар заавал хэрэгтэй.ССАЖЯ-ны хувьд соёлын өвийг өндөр хэмжээнд тээж яваа ахмадуудад зориулж тэдний нэрийн шавь сургалтыг дэмжих бодлого баримталж б

2014.12.03
Ж.Батсуурь Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд

Ж.Батсуурь: Ахмадын эрхийг хангасан хууль эрхзүйн орчин, ахмадын төвүүд олноор байгаасай гэж бодож байна

Би дорноговь аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа байнга баримтлах ёстой зарчмыг төрийн байгууллагын ажилтнууддаа танилцуулж байсан.

2014.12.03
Д.Ганбат Монгол улсын их хурлын гишүүн (2012-2016)

Д.Ганбат: Ахмадын хуулийн шинэчлэлийг дэмжиж байна

Монголын ахмадууд ажиллах боломжтой байгаа учраас тэр боломжийг нь хангасан хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Миний зүгээс ахмадын хуулийн шинэчлэлийг бүрэн дүүрэн дэмжиж байгаа.

2014.12.03
Д.Батцогт Монгол улсын их хурлын гишүүн (2012-2016)

Д.Батцогт: Ахмадын бие даасан хуультай болох цаг болсон

Өнөө үед төрөөс ахмад настны талаар үндсэн хоёр бодлого баримтлах ёстой.Үүнд: нэгдүгээрт, зайлшгүй асрамж, халамж шаардлагатай настнуудыг төрөөс халамж, хамгаалалдаа авах. Энэ нь асрамж, үйлчилгээний

2014.12.03

Г.Баасан: Ахмадын хуулинд үндсэн хуулийг ноцтой зөрчсөн заалт бий

Харин өөрчлөх болсон шалтгаан нь гэвэл Монгол улс маань НҮБ-ын гишүүн, ардчилсан орон. Түүнчлэн олон улсын ахмадуудын тухай бичиг, баримтуудад элсэн орсон байдаг.

2014.12.01
С.Эрдэнэ Монгол улсын их хурлын гишүүн, АН-ын бүлгийн дарга

С.Эрдэнэ: Ахмадууд маань гавьяаны биш, "гайны амралтанд" суудаг болчихоод байна

Гэх­дээ ахмадуудыг зөвхөн уламж­лалт зан заншлын дагуу гэр бү­лийн хүрээнд ач гучаа харсан нэр­тэй гэрийн хорионд байж, хүү­хэд өсгөх хөлсгүй хөдөлмөр эрх­лүүлсээр байх уу гэдэгт бид дүгнэлт хийх ёсто

2014.11.30
Д.Батболд МУИС-ХЗС-ийн багш

Улс төрчдөөс өндөр ур чадвар шаардаж эхэллээ

Ахмад настан буюу ахмад үеийнхний нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, тэдгээрийн ач холбогдлыг хуулиар тодорхойлон хамгаалах шаардлагатай байна.Олон салбарын том том мэргэжилтнүүд гэртээ дэмий

2014.11.18
Л.Хадбаатар ХУД Ахмадын хорооны дарга, ИТХ төлөөлөгч, ГХХА-ны хорооны дарга

С.Хадбаатар: Ахмадын талаар баримтлах төрийн бодлогыг өөрчлөх хэрэгтэй

“Нас бол тоо” гэж ярьдаг. Тийм учраас цаасан дээр бичсэн тоо нэг өөр, харин амьдрал дээрхи хүний чадвар, чадавхи \оюуны болон хөдөлмөрийн \сэтгэл , идэвхи, зүтгэл, туршлага гэдэг бол шал өөр юм шүү.Ма

2014.11.18
Ц.Сүхбаатар Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч

2020 онд Нийгмийн даатгалын сан дампуурах эрсдэлтэй

Үүнд нэгдүгээрт нийгмийн хамгааллын бодлогыг сайжруулж, хоёрдугаарт тэтгэврийн бодлогыг маш оновчтой болгох хэрэгтэй. Асар өндөр хөгжсөн орнууд их хэмжээний хуримтлалыг бий болосон байдаг. Энэ асуудл

2014.11.14
А.Ганболд Налайх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

А.Ганболд: Манай ахмадууд ерөөсөө мөнгө нэхдэггүй. Хамгийн гол нь...

Налайхын уурхайд хүн 55 нас хүрчихээд гүн рүү нь орж ажиллах боломжгүй болдог.Зарим талдаа ахмадууд хэд хэдээрээ нийлээд өргөсгүй чацаргана таримаар байна газрын асуудлыг шийдээд өгөөч гэж хүсдэг.

2014.11.14
Г.Даваадорж Сэтгүүлч

Ахмадын нийгмийн хамгааллын талаархи зарим орны туршлага

Шведийн ахмадын нийгмийн хамгааллын системийн гол давуу тал нь ахмадын эрхийн асуудлыг хуулиараа сайн шийдэж өгсөнд оршино.Дани улсад ахмад настнууд нийгмийн зүгээс материаллаг болон материаллаг бус б

2014.11.12
Д.Баярсайхан Нийгмийн Халамж, Үйлчилгээний Ерөнхий Газрын Дарга асан

Д.Баярсайхан: Ахмадын хөгжилд чиглэсэн халамжийн үйлчилгээг хуулинд түлхүү оруулах хэрэгтэй

Бид агентлагийнхаа түвшинд хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг гаргаад зургаан сар ажиллалаа.Бидний хүссэнээр хуулинд өөрчлөлт орвол ахмадын халамжаас байх ёсгүй хүмүүс хасагдаж, орох ёстой нь

2014.11.11
А.Нэмэхбаатар Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны Ахмадын насжилтын асуудал хариуцсан мэргэжилтэн

Хүн бүрийг сайн сайхан амьдруулах нийгмийг байгуулья

Олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөөг манай улс хүлээж аваад, 2009 онд Засгийн газраас Насжилтын асуудлаарх үндэсний стратегийг 156-р тогтоолоор баталсан. Нэгд, нийгмийн халамж хамгаалал шаардлагатай

2014.11.11
Т.Дамдин Нийслэлийн Цагдаагийн ахмадын хорооны тэргүүн

Т.Дамдин: Цагдаагийн тэтгэвэр гэмт хэрэгтний тэтгэмжтэй яг адилхан байгаа нь шударга явдал уу

Аав хүү хоёр цагдаа хоорондоо 25 жилийн зайтай тэтгэвэрт гарлаа гэхэд аав нь 250 мянган төгрөгний тэтгэвэр авахад, хүү нь дараа нь 500 мянган төгрөгний тэтгэвэртэй болдог. Цагдаа нарыг улс эх орныхоо

2014.11.10
Сандагдорж СОТ-2 ийн ахмад тээвэрчдийн холбооны тэргүүн

Л.Сандагдорж: Ахмадууд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломжийг хуулинд тусгах хэрэгтэй

Хөгшчүүл нас барахад оршуулгын зардлыг нь тэглэдэггүй юмаа гэхэд бага байлгамаар байна.Эмнэлэг нь ахмадын биеийг үзэж хараад ажил хийж болох эсэхийг нь тодорхойлоод ахмадын байгууллага нь ажил олгогчд

2014.11.10
Г.Баасан Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн

Төрийн бодлого хүнийхээ сэтгэл рүү нь өнгийх ёстой

Олон улсын хэмжээнд ахмад настны баталгаатай эдэлдэг таван эрх байгаагаас манай улс нийгмийн хамгаалал, халамжийг эрхийг л хуульчилсан. Тэгсэн мөртлөөө энэ хууль нь үндсэн хуулийг маш их ноцтой зөрчсө

2014.11.10
У.Мэндбаяр Тээврийн ахмад настан

У.Мэндбаяр: 70 насалсан ч би өглөө болгон дасгал хийдэг

Ахмадууд өөрсдөө яавал өөдрөг сэтгэлтэй байж идэвхтэй амьдрах вэ, яавал эрүүл байх вэ гээд хичээл зүтгэл гаргавал төр халамжилсангүй, эм тариа хэрэгтэй хэмээн бахираад суух шаардлага байхгүй. Тэтгэври

2014.11.07
М.Ванчин Ахмад холбоочин

М.Ванчин: Ахмадын хуулинд залуу үе маань ч гэсэн саналаа оруулаасай

Хамгийн түрүүнд л хуультай болох хэрэгтэй. Би үүнийг үнэхээр их дэмжиж байгаа. Тиймээс цогц хуультай болох нь хамгийн зөв арга. Үүнээс л ахмадуудад тулгарч буй асуудлыг шийдэхэд дөхөм болох болов уу.

2014.11.06
Р.Оюунханд Монголын Геронтологийн үндэсний төвийн захирал

Р.Оюунханд: Настнууд бол дахин сургах, туршлагажуулах шаардлагагүй үнэт капитал

Геронтологи гэдэг нь Герег үг бөгөөд монгол хэл рүү үгчлэн орчуулвал “өвгөн хүн судлал” гэсэн утгатай. Тиймээс бид олон улсын жишгийг дагаж “Геронтологийн төв” гэж нэрлэсэн. Бид “ахмадууд” гэж ярианы

2014.11.06
Ч.Дариймаа Хүн ам зүй судлаач, Инженер эдийн засагч, ХЭҮК-ийн ИНБ-ийн ахмадын асуудал хариуцсан Орон тооны бус Зөвлөх

Ч.Дариймаа: Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг хуулинд цогцоор нь зохицуулаад өгчих хэрэгтэй

Нэгдүгээрт Ахмадын эрх ашгийг бүхэлд нь, цогцоор нь хамгаалан зохицуулсан, шаардлага хангасан хуультай болох, хоёрт нь тэтгэврийн асуудлыг шийдье гэж бодсон.

2014.11.05

Д.Бямбасүрэн: Байгууллагууд ахмадуудаа жилд нэг удаа шинжилгээнд хамруулаад өгчих хэрэгтэй

Цэргийн байгууллагад урлагийн ажил хийдэг хүний хувьд цэргийн тэтгэвэр гэдэг зүйл их тохиромжгүй гэж боддог.Харин ахмадын чөлөөт цагийг өнгөрөөх төвийг дүүрэг болгон дээр байгуулчихвал зүгээр. Дуулах

2014.11.05
Д.Долгор Ахмад багш

1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийг харж үзээч

Хүний гарт орсноос өөрийн дураар байх шиг сайхан зүйл байхгүй. Хүүхдүүд маань эхлээд дургүй л байсан л даа.1995 оноос өмнөх тэтгэвэр гарсан хөгшчүүдийн тэтгэвэр дэндүү багаар тогтоогдсон. Тэрнээс хойш

2014.11.04
Т.Бадамханд Үндэсний хувцас урлаач

Т.Бадамханд: Би тэтгэвэрт гарчихаад өдөр нь ямаагаа хариулаад орой нь дээлээ оёдог байсан

Тухайн үе зах зээлийн шилжилттэй байсан учир Шилмэл загвар маань хувьд шилжиж, хэцүү үеийг туулж байсан. Тэр үед би компаниа орхилгүйгээр хүчин зүтгэсэн. Тэрний хүчинд миний тэтгэвэрт компанидаа л өнд

2014.11.04
Ш.Галбадрах Ахмад зураач

Ш.Галбадрах: Хүний ертөнцөд ганц ганцаараа хол явахгүй, заавал нийлж хоршиж, бие биендээ тусалж байж хөгжинө

Ажилласаар байгаад нэг мэдэхэд зах зээл эхэлж, манай үйлдвэр татан буугдаж, 1994 оноос өнөөг хүртэл чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна даа.Бусад салбарын ахмадуудаас арай онцлогтой юм болов уу гэж б

2014.11.04
П.Ичинхорлоо Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн

Хүн болсных орон сууцанд амьдарч үзэх юм сан гэж боддог

Ахмадад зориулсан эмнэлгийн үйлчилгээ их муу байна.Гэртээ ганцаар ганхирч суухад элдвийн зүйл бодогдоно шүү дээ.Яг л малын шүдийг татаж цаазалж байгаа юм шиг ахмадуудыг ялгаварладаг.

2014.11.04
Д.Алида Ахмад эмч

Д.Алида: Ахмадын бие даасан хууль зайлшгүй хэрэгтэй

Эх барихын эмч ажилтнууд маань үргэлж хүний халуун цустай холилдож ажиллаж байдаг. Намайг ажиллаж байх үед одоогийнх шиг орчин үеийн тоног төхөөрөмж байгаагүй учир эхийг унтуулахын тулд аман дээр нь м

2014.11.03

Ц.Бадамханд: Тэтгэвэрт гарсны дараа халтуур хийх гэж үзсэн ч санаснаар болдоггүй юм байна лээ

Ер нь тэтгэврийн хөгшчүүл хүссэн зүйлээ худалдаж авах боломжгүй.Одоо бол идэж, уух нь үнэтэй ч гэсэн олон цаг зогсож ганц талх авдаг байсан үе өнгөрсөн.

2014.10.31
Г.Агар-Эрдэнэ Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга

Г.Агар-Эрдэнэ: Ахмад настны эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангах нь хамгийн чухал асуудал

65 нас бол тэтгэвэрт гардаг нийтлэг нас буюу түүнээс дээш насанд тэтгэвэрт гарах хандлагатай байдаг учир “ахмад настан” гэх нэр томьёонд 65 болон түүнээс дээш насны хүмүүсийг ойлгоно гэж Европын Холбо

2014.10.31
Ц.Сарантуяа Ахмад настан

Ц.Сарантуяа: Ахмадын хотхонг олноор нь барих хэрэгтэй

Дал, наян нас гарчихаад тэтгэврийн зээлтэй гээд гудамжинд жин тавиад суух хүнтэй олон тааралдсан. Тэр хүний тэтгэвэр хаана байна вэ?Эмэгтэй хүн 55 нас хүрээд тэтгэвэрт гараад үр хүүхэд, ач зээгээ хар

2014.10.31
Г.Даваадорж Сэтгүүлч

Насжиж буй Дэлхий

2050 он гэхэд Дэлхийн таван оршин суугч тутмын нэг нь 60 болон түүнээс дээш наслах аж.Настай хүн энгийн хүмүүсээс илүү халамж шаарддаг учраас нийгэмд ашиг тус багатай гэж үзэж болохгүй. Нийгмийн зүгээ

2014.10.31
Эксперт Сэтгэгдэл
Ц.Амарсанаа Хуульч, Лектор

Ахмадын асуудал манай улсын бус дэлхийн асуудал болсон. Жишээлбэл япон улсад ахмадын асуудало ихээхэн гарч ирж байна. Манай улсын хувьд насжилтын өсөлт үүнийг даган хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн халамжийн бодлого хэрэгцээ шаардлагатай байгаа.

2016.05.09

Ахмад настан бол ажил, амьдралын туршлага, мэдлэгийн неец, нэг есондоо Монголын мэдлэгийн баялаг. Тэгэхээр гол асуудал хэдэн тегрег хуртээхэд бус харин уунийг яаж ашиглах гэдэгт байгаа юм. Ажлаа ургэлжлуулэн хийж байгаа ахмад настан нийгмийн даатгалын шимтгэл телдег боловч тэтгэврийн нэмэгдэл бага байна. Малчид эрт тэтгэвэрт гарна гэдгийг ойлгохгуй байна. Хувийн малаа маллаж, бизнес эрхэлж байгаа хун яагаад бусдаас давуу эрхтэй байх естой вэ? Арай сонгууль дехсений дохио биш байгаа даа

2015.10.26

Тэтгэврийн насанд хүрэлгүй, бас тэтгэврээ тогтоолгоод ганц хоёр жил болоод хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тохиолдолд ар гэрт нь тодорхой хэмжээгээр, тодорхой хугацаанд өвлүүлэх, нөхөн төлбөр олгох зохицуулалт зайлшгүй хэрэгтэй, тэхгүй бол 30-40 жил ажиллаж цалингаасаа татвар шимтгэл төлчөөд үүнийхээ үр шимийг үзэж чадалгүй бурхан болж байгаа тохиолдол маш элбэг байнаа. Үүнийг заавал анхаарах хэрэгтэй

2014.11.20

Тэтгэвэрт оны ялгаа хэт их байгааг анхаарч адил төстэй салбарт ажил албан тушаал хашиж, ажил үүрэг гүйцэтгэж байсан хүмүүсийн тэтгэврийн зөрүүг арилгах нь зүйтэй.

2014.11.20
Дорждулам.Д БГД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч, БГД-ийн 4-р хорооны засаг дарга

хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл бол маш зөв хуулийн төсөл болсон, нэмж өвлүүлэх тухай хуулийн төсөл оруулах нь чухал гэж бодож байна. жишээ нь: гучин хэдэн жил улсад ажиллаад тэтгэвэрт хоёр хоногын дараа гарах гэж байгаад өөд болсон нэг эгч байсан ар гэрт нь 15- 17 насны 2 охин үлдэж байсан амьдралд хөлөө олоогүй юу ч мэдэхгүй охидууд ээж нь нийгмийн даатгал олон жил төлсөний хэрэг ч гараагүй үнэхээр харамсалтай ...

2014.11.17
Зочин.О Орхон аймгийн ахмад

Хөдөө орон нутгийн ахмадуудад зориулсан хөнгөлөлттэй амралт сувилалын тоог олшруулж ахмадын хороолол бий болгох хэрэгтэй байна. Эсвэл өндөр настангуудад зориулсан түрээсийн байрыг олноор баривал зүгээр. Түүнчлэн байгууллага бүр ахмадын сан байгуулах тухай хуулинд тусгаж өгвөл эргээд тэтгэвэрт гарсан ахмадууд ажиллаж байсан аж ахуй нэгжтэйгээ холбоотой байх юм. Өөр нэг чухал зүйл нь хиймэл эрхтний хугацааг нэг жил болгож багасгах нь маш чухал байна. Тэгэхгүй бол тухайн хиймэл эрхтэн нь хугацаанаас өмнө муудах, сөрөг нөлөө үзүүлэх зэрэг хүндрэлүүд гарч байгаа.

2014.11.14
Зочин.Б Баянхонгор аймгийн ахмад

Ахмад настанд үзүүлж буй хөнгөлөлт тусламжийг янз бүрийн нөхцлөөр өгдөг. Тэгэхдээ ялгаварлахгүйгээр хүн бүрт жигд олгох асуудлыг нягталж үзэн, ил тод байлгамаар байна. Бас орон нутагт ахмадуудад зориулсан амралт, сувилалын газар байгуулах нэн шаардлагатай байна. Ингэхийн бол үнэ өртөг ч бага гарна, хол газар явна гэхгүй ахмад настай хүмүүст амар болно шүү дээ. Мөн төрөлжсөн асрамжийн үйлчилгээг орон нутагт хэрэгжүүлж зохион байгуулвал тухайн газарт амьдарч байгаа ахмад настай хүмүүст нэн хэрэгтэй. Түүнчлэн нэгдлийн мал маллаж байгаад тэтгэвэрт гарсан малчид нэгдэл тарснаас хойш ямар ч эзэнгүй хүмүүс шиг байна. Малчдын тэтгэврийн насыг 50-55 нас гэж хуулинд заах хэрэгтэй байна. Учир нь сүүлийн үеийн хүмүүсийн нас богино болж байгаа. Бас хамгийн чухал нэг зүйл нь тэтгэврийн зээлийн хүүг тэг болгомоор байна. Мөн мал маллаж байсан болон шилжилт хөдөлгөөнд ороод хандах газаргүй эзэнгүй хоньчин шиг болсон бидэнд санал гомдлоо илэрхийлж болох талаар төр бодлогоо боловсруулж хаа байгаа газар нь хариуцах эзэнтэй болгомоор байна.

2014.11.14
Зочин.Б Баян-Өлгий аймгийн ахмад

1989 онд олон хүүхдээр тэтгэвэрт гарсан гарсан багш нар болон 1990 оноос тэтгэвэрт гарсан ахмадыг нөхөн тооцох заалтнаас хасагдсан нь шударга бус санагддаг. Амьдрахын эрхээр хэдэн хүүхдээ орхин байж 50 хүртэл ажиллахад таны нас болсон гар гээд хөөж гаргасанд сэтгэл их гонсойдог. Ийм байдлаар хохирсон ахмадууд маш олон бий. Түүнийг залруулахыг хүсэж байна. Мөн олон хүүхэдтэй тэтгэвэрт гарсан настай ээж нарт жилд нэг удаа тэтгэмж олгож баймаар байна. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулинд олон өөрчлөлт оруулах нэн чухал. Хэрэв бидний санал бүгдээрээ биш юм гэхэд хагас нь тусгагдсан байвал болох нь тэр.

2014.11.14
Зочин.А Хэнтий аймгийн ахмад

Өндөр настай би хөдөө орон нутгаас төв орж эмчлүүлэх, оношлуулахад унааны зардал болон бусад нийгмийн халамжийн үйлчилгээ муу хүрдэг. Тиймээс орон нутаг өндөр настанг тусламж хүсэхэд санхүүжилт байхгүй гэдэг. Хэрэв орон нутагт халамжийн сантай болсноор ахмадууд өөрсдийн боломжид тулгуурлан бизнес эрхлэхэд зохих хэмжээний санхүүжилтийг тухайн сангаас олгодог байх боломжтой болж байгаа юм. Түүнчлэн гэр хороололд амьдардаг ахмадуудад түлээ нүүрсний үнийг жилдээ нэг удаа олгодог байвал маш тустай. Мөн сарын тэтгэврийн доод хэмжээг 305000 мянга болгон тогтоовол тэтгэврээр амьдралаа залгуулдаг ахмад настангуудад ихээхэн хэрэгтэй болж байна. Бас хаа газар ч хөгжлийн бэрхшээлтэй гэрээсээ гарч чадахгүй ахмад настангууд бий. Тэднийг ядахдаа жилдээ нэг удаа гэрээр эмчилгээ, үзлэгт хамруулдаг баймаар байна.

2014.11.14
Зочин.А Дундговь аймгийн ахмад

Малчин бид нар цаг наргүй зүтгэсэн байж тэтгэвэр хамгийн бага авдаг. Түүнд маш гомдолтой байна. Учир нь хууль дүрмээ сайн мэдэхгүй ахмад зөндөө бий. Тиймээс хуулийн суртал ухуулгын ажлыг илүү сайжруулж, зохион байгуулалттай танилцуулах хэрэгтэй байна. Нэг мэдэхэд тэтгэвэрт гарах болдог. Тэгтэл хуулиа ч мэддэггүй дээшээ тэнгэр хол болчихдог. Тиймээс аймаг бүр ахмадын сантай болмоор байна. Түүгээр дамжуулж хуулиа таниулах үйл ажиллагааг явуулвал их сайн. Хамтын тэтгэврийн хуулийг ч сайн дэмжиж байна. Мэдээж энэ хууль батлагдвал нилээд их хүнд буян болох байх даа.

2014.11.14
Ахмад.Х Ховд аймгийн ахмад

Тэтгэврийн нэмэгдлийг 2014 оноос 450-500-аас доош тэтгэвэр авч байгаа 70-аас дээш насны ард иргэдэд боложмтой бол хамруулах хэрэгтэй. Бас хамтын тэтгэврийн хуулийг 2015 ондоо багтаан баталж хэрэгжүүлж эхлүүлвэл ахмадууд бидэнд маш хэрэгтэй л байна. Түүнчлэн төрийн өндөр албан тушаал хашиж байгаа, байсан гэдэг нэрээр улсаас тусгай хөнгөлөлт, тэтгэмж авдаг байдал ахмад бүрт ялгаатай байгаа тул үүнийг нягтлан шалгаад зохицуулах. Мөн төрийн бүх албан тушаалтанд хангамж унаа, утас зэрэг маш их урсгал зардал байгааг анхаарч зохицуулах хэрэгэй байна

2014.11.14
Ахмад.Ө Өвөрхангай аймаг

Ахмад настангуудад зориулсан Олон улсын жишигт нийцсэн амралт, сувилаллын газрыг судалж орон нутагт байгуулах хэрэгтэй. Мөн хот руу явахад нийтийн тээврийн асуудал нилээд хүндрэлтэй байдаг. Тиймээс нийтийн тээврийн асуудлыг боломжтой бол хямдруулах талаас нь арга хэмжээг авах нь зүйтэй. Мөн тэтгэврийн зээлийн хүүг тэглэх, харъяалал байхгүй ахмадуудыг харъяалалд хамруулах шаардлагатай байна. Бас тэтгэврийг өвлүүлэх тал дээр санал санаачлага гаргаж ажил хэрэг болгох хэрэгтэй байна.

2014.11.14
Ахмад.Х Хөвсгөл аймгийн ахмад

Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан жараас дээш насны ахмадуудыг ардчилсан нийгмийн ахмад зүтгэлтэнд хамруулан тооцож халамж, тэтгэмжийг тогтоон олгох хэрэгтэй байна. Мөн хорооны ахмадын даргаар тавин наснаас дээш идэвхи зүтгэлтэй ахмадыг сонгон томилон ажилуулах. Ахмадын сантай болох тухай хууль эрх зүйн актийг боловсруулж хуульчлах. Түүнчлэн аймаг бүрт ахмад настны төв байгуулан ажиллуулах хэрэгтэй байна. Түүнчлэн үүнд зориулан шаардагдах хөрөнгийг жил бүр орон нутгийн төсөвт тусгаж байх зэрэг заалтуудыг оруулвал тустай байна.

2014.11.14

Итгэмжлэгдсэн хувийн эмнэлэгүүд өндөр настанд эрүүл мэндийн үйлчилгээг хөнгөлөлттэй үзүүлж байгаа гэсэн юу болсон бэ. Хувиараа 50 хувийг нь төлөөд, 50 хувийг нь даатгалаас авч болохгүй юу. Нийгмийн даатгалаас хувийн хэвшлийн эмнэлэгт нэг өвчтөнд зориулаад 100-500 мянган олгодог гэсэн. Нийгмийн даатгалаас төрийн өмчийн эмнэлэгт өгч байгаа мөнгөнөөс хувийн хэвшлийн эмнэлэгт адилхан олгож байвал бид ч гэсэн чанартай үйлчилгээг сонгож үйлчлүүлнэ шүү дээ. Мөн 1990 оноос өмнө гарсан цэргийнхэн тэтгэврээ бага тогтоолгосон үүнийг анхаарч үзээч. Эсвэл цэргийн бид нарт цолны мөнгө гэж олгож болохгүй юу. Өөр нэг зүйл нь хамтын тэтгэврийн хуулийг дэмжиж байна.

2014.11.14
Ахмад.У Увс аймгийн ахмад

Хөдөө орон нутгийн ахмадуудад зориулсан хөнгөлөлттэй амралт сувилалын тоог олшруулж ахмадын хороолол бий болгох хэрэгтэй байна. Эсвэл өндөр настангуудад зориулсан түрээсийн байрыг олноор баривал зүгээр. Түүнчлэн байгууллага бүр ахмадын сан байгуулах тухай хуулинд тусгаж өгвөл эргээд тэтгэвэрт гарсан ахмадууд ажиллаж байсан аж ахуй нэгжтэйгээ холбоотой байх юм. Өөр нэг чухал зүйл нь хиймэл эрхтний хугацааг нэг жил болгож багасгах нь маш чухал байна. Тэгэхгүй бол тухайн хиймэл эрхтэн нь хугацаанаас өмнө муудах, сөрөг нөлөө үзүүлэх зэрэг хүндрэлүүд гарч байна.

2014.11.14
Ахмад.У Увс аймгийн ахмад

Ахмад настанд үзүүлж буй хөнгөлөлт тусламжийг янз бүрийн нөхцлөөр өгдөг. Тэгэхдээ ялгаварлахгүйгээр хүн бүрт жигд олгох асуудлыг нягталж үзэн, ил тод байлгамаар байна. Бас орон нутагт ахмадуудад зориулсан амралт, сувилалын газар байгуулах нэн шаардлагатай байна. Ингэхийн бол үнэ өртөг ч бага гарна, хол газар явна гэхгүй ахмад настай хүмүүст амар болно шүү дээ. Мөн төрөлжсөн асрамжийн үйлчилгээг орон нутагт хэрэгжүүлж зохион байгуулвал тухайн газарт амьдарч байгаа ахмад настай хүмүүст нэн хэрэгтэй. Түүнчлэн нэгдлийн мал маллаж байгаад тэтгэвэрт гарсан малчид нэгдэл тарснаас хойш ямар ч эзэнгүй хүмүүс шиг байна. Малчдын тэтгэврийн насыг 50-55 нас гэж хуулинд заах хэрэгтэй байна. Учир нь сүүлийн үеийн хүмүүсийн нас богино болж байгаа. Бас хамгийн чухал нэг зүйл нь тэтгэврийн зээлийн хүүг тэг болгомоор байна. Мөн мал маллаж байсан болон шилжилт хөдөлгөөнд ороод хандах газаргүй эзэнгүй хоньчин шиг болсон бидэнд санал гомдлоо илэрхийлж болох талаар төр бодлогоо боловсруулж хаа байгаа газар нь хариуцах эзэнтэй болгомоор байна.

2014.11.14
Ахмад.У Увс аймгийн ахмад

Увс аймгий ахмадын төлөөлөл -Сум, орон нутагт өндөр настангуудад зориулсан чөлөөт цагаа өнгөрүүлдэг байртай боломоор байна. Түүнчлэн санал, хүсэлт, гомдлоо илэрхийлж уламжлах мэдээллийн сан ажиллуулмаар хэрэгтэй. Мөн ганц бие өндөр настанд жилд нэг удаа түлээ нүүрсний тэтгэлэг олгож байхаар анхаарах. Бас ө мнө нь ажиллаж байсан газар нь ахмад настангуудажаа жиод нэг удаа амралт сувилалд амраах, эсвэл түлээ нүүрсний хөнгөлөлт үзүүүлэх. Ахмад настанд эмчилгээ сувилалд явахад нэг талын зардлыг нь өгдөг. Хөдөө орон нутгаас ирсэн хүмүүст нийтийн тээврийн үйлчилгээнд хамруулах талаас нь хуулинд оруулах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор хөдөө орон нутгаас ирсэн ахмадууд нийтийн тээврийн үйлчилгээг авах боломжгүй байна. Түүнчлэн тэтгэврийн зээлийн асуудал. Банкнаас зээл авахад зээлийн хугацаа дуусаагүй байхад хүүг давхардуулж авч байгаа. Үүнд анхаарал тавибал сайн байна. Ахмадын хуулинд “Ахмад настан хууль зөрчсөн бол хариуцлага тооцно” гэсэн байна. Үүнд гэм буруу гэж юуг хэлэх, хэн буруутай этгээдийг тогтоож хариуцлага хүлээлгэх гэх мэт асуудлыг тодорхой болгомоор байна.

2014.11.14
Чойндон Төв аймгийн иргэн

Би олон хүүхэдтэй гэдгээр 1992 онд тэтгэвэрт гарсан. Тухайн үедээ 3000 гаруй төгрөгөөр тогтоолгосон. Би тухайн үед нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний удирдлагаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Манай аймгийн ахуй үйлчилгээ 1991 онд хувьчлагдсан. Миний хувьд үүн дээрээ суурилсан “Аймгийн үйлдвэрлэл хоршооллын холбоо”-ны даргаар одоог хүртэл ажиллаж байна. Би одоо тэтгэвэр 228 мянган төгрөг авдаг. Ахмадуудын хамгийн тулгамдаж байгаа асуудал бол цэргийн салбар болон урлагийнхан арай эрт тэтгэвэрт гарч байна. Цэргийн салбарч ажилласан хүн 45-тайдаа, урлаг гэвэл хүнд, хөнгөнөөс шалтгаалан 30 гараад тэтгэвэрт гарчихдаг. Гэтэл хуулиндаа 60 настай эрэгтэй, 55 настай эмэгтэйг “ахмад” гэдэг. Түүнээс гадна тэтгэвэрээр амьдарч байгаа ахмадууд маань гэр бүл, үр хүүхдээ тэжээгээд одоог хүртэл амьдарч байна. Яагаад гэвэл залуучууд нь ажил байхгүй болохоор ганц орлоготой хүн нь ахмадууд болж таардаг. Бас 1994 оноос өмнө, хойно гарсан тэтгэвэрүүдийн зөрүү гэж том зүйл байдаг. Үүнийг бодохдоо цэргийн хүн бол цалингийн 80 хувиар бодож, энгийн бол 45 хувиар бодож олгодог. Ядаж үүнийг 60 хувь болгохын төлөө л явж байна даа. Бас тэтгэвэр маань жаахан нэмэгдээсэй, тэгсэн хэрнээ тариа будааны үнэ нь өсөхгүй байх тал дээр л анхаарах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ахмадуудын хувьд нэг хэсэг нь байртай байдаг, нөгөө хэсэг нь түлээ нүүрстэйгээ холилдоод байж л байна. Тиймээс нийгмийн хамгааллын тал дээр хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж л хэлмээр байна.

2014.11.04
Чулуунбаатар Дархан-Уул аймгийн иргэн

Би насаараа эрчим хүчний салбарт ажиллаж байгаад 2010 онд тэтгэвэрт гарсан. Миний хувьд тэтгэвэрт гарахдаа 450 мянган төгрөгөөр тогтоолгосон. Хөдөө орон нутагт ахмадуудтай холбоотой үйл ажиллагаа гэвэл наадам, цагаан сараар хүлээж авна, бусад үед бүжиг зохион байгуулах зэргээр л ажлуудыг өрнүүлдэг болохоос биш яг чухамдаа ахмадуудын амьдралд хүрсэн үйл ажиллагаа явуулах байгууллага үнэндээ алга байна. Эдгээр ажлууд өдөр тутмын л зүйл шүү дээ. Мэдээж зарим ахмад улсад гайгүй хэдэн жил ажлаад тэтгэврээ гайгүй тогтоочихсон байдаг. Гэтэл нөгөө хэсгийнх нь амьдралд тэтгэвэр нь хүрэхтэй үгүйтэй байдаг. Манай Дарханд нийт 7000 гаруй ахмад байдаг. Тэдгээрийн 6000 ахмадын эрх ашиг түлхүү хөндөгдөж байна. Эдгээр ахмадууд ахмадын холбоо гэж юу байдаг, бидний эрх ашгийг хамгаалдаг ямар газар байдаг гэх зэргийн мэдээлэл байдаггүй. Би тэтгэвэрт гарсны дараа Дархан аймагт Ахмадын чөлөөт холбоог байгуулж өөрийн хөрөнгө мөнгөөр тамга тэмдэгтэй болгоод ажиллах гэтэл санхүүжилтийг өгдөггүй асуудал гарч ирсэн. Түүнчлэн нэг сайж ажил хийе гэхээр нэг л их намчирхсан хүмүүсбайдаг. Дээр дооргүй. Уг нь энэ нам гэдэг зүйл чинь ард түмний төлөө ажиллах ёстой байтал бие биеээсээ өрсөн нэг нэгнийхээ дээр гарахын төлөө л зүтгэдэг. Иймээс ахмадын эрх ашгийг хамгаалж, амьдрал ахуйг нь дээшлүүлэхийн тулд санхүүжилтийг д сайжруулмаар байна.

2014.11.04