ОРОЛЦОГЧ: 20

Төгс сонгуулийн хууль, сонгуулийн тогтолцоо гэж огтоос байдаггүй.Харин муу нам, муу нэр дэвшигч гэж байх агаад тэдгээрийн балаг, хууль бус зохисгүй үйлдэл, бохир арга техногиос болж сонгууль шударга бус болдог. Иргэд сонгуулийн хуулийг шинэчлэх өөрчлөхөөс илүүтэй сонгогчдын саналыг засварлаагүй шударга сонгуулийг, сонголттой сонгуулийг хүсдэг болсон. ...

Уг нь ард түмний ухамсар зохистой хэмжээнд хүрчихсэн, улс төрийн нам нь төлөвшчихсөн байсан бол байдал өөр байх байлаа....

Сонгуулийн зардлыг бууруулах ёстой гэсэн үг. 2012 оны сонгуулиар манай нам бусад намуудаас хамгийн түрүүнд намынхаа дүрмэндээ эмэгтэйчүүдийн квотын асуудлыг оруулж өгч чадсан....

Албан бусаар бол түүнээс ч их зардал гардаг шинжтэй байна. 2008 онд нэг нэр дэвшигч дунджаар 20 сая төгрөг зарж байсан бол 2012 онд 200 сая төгрөг зарцуулсан байна гэсэн үг. атвар төлж буй олон нийт ч хяналт тавьдаг байх эрхтэй. ...

УИХ-ын 2012 оны Сонгуулийн хуулинд улс төрийн намаас нэр дэвшигчдийн 20 хувь эмэгтэй нэр дэвшигч байхаар заасан. Эмэгтэй нэр дэвшигчийн квотыг 30 хувь болгох, хоёрдугаарт намын жагсаалтад гурав нэг гэж эрэмбэлэх, намын дүрмэнд намын байгууллагын удирдах бүхий л түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг хангах болон намаас сонгогдох, томилогдох албан тушаалд эмэгтэйчүүдийг дэмжих квотыг оруулахыг сана болгосон....

Сонгуулийг зохицуулж байсан хуулиудыг харахад сурталчилгааг хэрхэн явуулах вэ гэдэг асуудал нь илүү төвөгтэй. Тухайн өдөр үүссэн буюу сонгуулийн өдөр гарсан зөрчлийн асуудал. Ингээд цаг хугацааны хувьд хэрхэн хэзээ үүссэн зөрчлүүд вэ гэдгээс шалтгаалж шийдэх асуудал яригдана. Аливаа маргааныг шийдвэрлэх нь зөрчигдсөн эрхийг сэргээх тухай асуудал байдаг. Сүүлийн үеийн судлаач нар бүгдээрээ онцлог маргаан гэж үзээд түргэн хугаца...

Төрийн албаны зөвлөл гэж байдаг ч ямар нэгэн эрх мэдэлгүй, мэргэшсэн төрийн албан хаагчдаа хамгаалж чаддаггүй, нам нь солигдохоор дагаж солигддог. Төрийн бюрократ алба гэдэг бол төрийн мэргэшсэн албан хаагчдаас бүрдсэн, үйл ажиллагаа нь тогтвортой институци байх ёстой. Манай нийгмийн онцлог, ах дүүсэг байдал, дов жалганы үзэл зэргээс хамаараад Монгол дахь иргэний нийгэм нь гибрид буюу эрлийзжсэн байдалтай болчихож. Үүний хамги...

Энэхүү утгаараа манайд улс төрийн намын хийгээд улс төрийн сонгуулийн санхүүжилтыг ил тод, оновчтой, хариуцлагтай эрх зүйн орчныг боловсронгуй болгох болгох, том реформ хийх шаардлага бодит байдлаас урган гарах боллоо.Олон гишүүдээс мөнгө босгоод ажиллахын оронд томоохон цөөн хэдэн хүнээс авах нь намд амар байж болох ч гэлээ өөрийг нь эвдэж байна. Манай улс төрийн намуудын хөгжил, төлөвшилтийг зохицуулж ирсэн хууль 1990 онд ба...

Олон хандивлагчдаас бага хэмжээний хандив авах тусмаа улс төрийн шийдлүүд мөнгөтэй хэн нэгэн, бизнесийн нөлөөлөлд автахгүй байх боломж бүрдэнэ.“А” нэр дэвшигч их хуралд гарсан хойноо уул уурхайн компаниудын талд шийдвэр гаргаад, олонхийн эрх ашгийг хохироовол яах вэ.Бүхэл бүтэн 1,5 сая км хавтгай дөрвөлжин газарт улсын хамгийн том нам нэг ч төгрөг зарахгүйгээр сонгуулийн сурталчилгаа хийсэн гэх нь хэр үнэн бодит тайлан вэ....

Монгол улсын хувьд авлигын шалтгаан нөхцөл нь улс төрийн нам болон сонгуулийн санхүүжилтын тогтолцоо гэдэг нь олон төрлийн судалгаа, бодит амьдралаар ч нотлогдоод байнаУлс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө нийгэмд шударга ёсыг тогтоох, авлигын эсрэг чиглэсэн шинэчлэлийг хийхээр тусгадаг ч харамсалтай нь биелэлт нь амласан шигээ шуурхай байдаггүй. Дараачийн сонгуульд ил тод байж чадсан хүн илүү хожиж ч магадгүй. ...

2012 оны сонгуулийг дахиад давтвал хөлсний этгээд, тоглоомон хүүүхэлдэйнүүд төрд ихээр шургалж улс орон сүйрнэ. Хар машиныг хог дээр хая.Хуулийн шинэчлэлд бас нэг анхаарах зүйл бол СЕХ-ны даргыг төр засгаас сонгож болохгүй. Ард түмэн, иргэний нийгэм, намуудаас төлөөлөл оруулах ёстой.Ганцхан удаа шударга сонгууль явуулаач гэж ард түмэн хүсч байна. ...

Өнөөдрийн манай нийгэмд бий болоод байгаа сайн, муу бүхэн уг Үндсэн хуулийн үйлчлэлээр бий болсон.Системийн хямралын үр дагавар нь улс оронд их хор хөнөөлтэй учир нэн даруй зогсолт хийж засах ёстой байдаг. Юун түрүүн улс төрийн реформийг хийх хэрэгтэйг дээр дороо мэдээд мэдрээд яриад эхэлсэн нь дэвшил гэж харж байна Өнөөдөрийн үйлчилж байгаа хуулийн хүрээнд УИХ гишүүн хэн ч байж болохоор байгаа нь улс төрийн намын санхүүжилт,...

Орон нутгийн сонгуультай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэж байхаар хуульчилсанОрон нутгийн сонгуулийн тухай хуулийн зохицуулалт дутмагаас байгаагаас шалтгаалан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд заасан нэгэн цагт эхэлж, нэгэн цагт дуусах ёстой сонгуулийн зүй тогтол хэрэгжихгүйд хүрээд байна.Нэг талаас ялагдлаа хүлээн зөвшөөрөх зориггүй, шударга өрсөлдөж чадахгүй, нөгөө талаас сонгуулийг зохион байгуулж ...

Ялсан гэж өөрийгөө үзэж байгаа нэр дэвшигчдийн гомдлыг яах вэ. Санал тоолсон дүн мэдээ зөв үү. Үнэхээр А гэдэг хүний нэрийг Б гэж дуудсан уу гэдгийг шалгах тогтолцоо хуулинд байгаагүй. Хоёр үндсэн асуудлыг хууль тогтоогчид шийдэх ёстой. Жинлүүр гэж үзвэл нэг талд ард түмний олонхийн сонголт, нөгөө талд хууль байнаСонгууль дөхөхөөр хуульч нараас хуулийн гарц юу байна гээд асуудаг....

Ер нь машинаар уу, гараар уу, юугаар ч тоолж болох ч гагцхүү баталгаажуулан тоолох эрхийг ард түмэн, сонгогчдод өгдөг. Баян хүн амьдралаас тасарч, шал өөр сэтгэж байна. Монголд сүүлийн жилүүдэд 700 гаруй хүн хөлдөж үхэж байхад Афганистанд жилдээ үсрээд 200 хүн бөмбөгдөлтөд өртдөг. Намууд нэр дэвшигчийнхээ зураг, мэдээллийг файлаар өгөөд Сонгуулийн Ерөнхий хороо нь хэвлээд бүгдийг нь ижил байдлаар тарааж болно. Төрд хамаагүй аш...

Учир нь шинэ хуулинд их олон асуудлыг нарийвчилж заасан нь санаандгүй хууль зөрчигдөх асуудал байхыг үгүйсгэхгүй.Сонгуулийн хуулиар хориглосон олон зүйл бий. Улс төрийн намуудаас олон төрлийн гомдлууд ирдэг.Хэлэлцүүлгийн явцаас харахад УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хамт явуулж болохгүй, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно. ...

Сонгуулийн сурталчилгааны хугацааг богиносгож хоёр долоо хоног болгоход хангалттай гэж бодож байна. Намууд өөрийн үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр, хөгжлийн талаар гаргаж буй хувилбаруудынхаа талаархи мэдээллийг олон түмэнд хүргэх ажлын санхүүжилтыг нь улстын төсвөөс хариуцаж байя гэсэн заалтыг оруулна. ...

Сонгуулиудыг нэг дор хийж байгаа нь Үндсэн хуулийн зарчим зөрчиж байгаа хэрэг гэж Үндсэн хуулийн эх баригч, хуульч Чимид гуай амьд сэрүүндээ хэлсэн.Энэ завхарлаас болоод аймаг сумын дотор засаг даргаа томилж чадахгүй хичнээн ажил болов оо. Ардын нам, Ардчилсан намын гишүүд хоорондоо суудал булаацалдаж, хичнээн наймаа болов.Намаас нэр дэвшүүлэх, намын жагсаалтаар оруулж ирэхийг бүр болих учиртай. Энэ эрхийг иргэдийн байгууллага...

Тойргоос сонгогдсон гишүүн 10 сая төгрөгийнхөө талыг тойрогтоо зарцуулах ёстой байдаг. Гэтэл жагсаалтаар орж ирсэн гишүүдийн мөнгө хаачих вэ гэдэг нь тодорхойгүй. Хуулийн зохицуулалт байхгүй. Улс төрийн хүрээн дэхь том авлигын нэг эх үүсвэр нь намын санхүүжилт байх боломжтой. Европын олон оронд намын байнгын болон сонгуулийн санхүүжилтын ихэнх хувийг төрөөс өгчихдөг. Яагаад гэвэл намыг хувь хүн, пүүс компани, бизнесийн бүлэглэ...

Хуулийн үндсэн зарчим нь тухайн нэр дэвшигч бусдыг төлөөлөн ажиллах чадвартай байгаа бол заавал их мөнгөтэй байх шаардлагагүй. Би үүгээрээ намын жагсаалтаар төлөөлөл байж болох ч гэлээ 76 гишүүнд харьцах хувь нь бага байх ёстой гэдгийг хэлэхийг хүслээ. Ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх вэ гэхээр магадгүй зарим нэгэн хүмүүс нь хоёр танхимтай, парламенттай байна гэж ярьдаг өөрчлөлт хийгдвэл сонгуулийн зарчим арай өөр болж, төлөөллийн з...

Эксперт Сэтгэгдэл
Ц.Цэрэнпүрэв ОСНААМХ-ны Хуулийн зөвлөх

Монгол улсын ардчилсан тогтолцоотой парламентийн засаглалтай бүрэн эрхт тусгаар тогтсон улсын хувьд МУ-ын ҮХ-д төрийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Тэрхүү эрхээ хэрэгжүүлэхдээ шууд буюу шууд бусаар төлөөллөөр дамжуулж оролцоно гэснийг намаар дамжиж биш хүн сонгож төрийн эрхийг барина гэж ойлгодог. Сонгож буй хүн нь аль намаас өрсөлдөх, бие даан өрсөлдөх нь чухал биш юм. Түүнээс нам нэрийн ард мөнх эрх мэдэлтэй байхыг хүлээн зөвшөөрөхгүй иргэн хүний хувьд

2019.10.08

Монголчууд бид ардчиллаар олж авсан том эрх бол сонгох, сонгогдох. Харамсалтай нь жирийн иргэн сонгогдох эрхээ эдлэх боломжгуй, учир менге, нам энэ эрхийг авчихсан билээ. Сонгох эрх ч хагас хугас болсон, хунийг бус нам сонгохыг хуулиар тулгаж эхэлсэн. Ер хуулийг сонгуулийн тухай бус, харин "сонгуулах тухай" нэрлэмээр болоод байна

2015.10.03

Ард түмэндээ их ажил хийсэн дүр эсгэж харагдах нь чухал. Ард түмний хийсэн бүтээснийг ѳѳрсдѳѳ хийсэн болж тууз хайчлах дуртай сайд, дарга нар дэндүү олон байна. Хуулиа батлахдаа ард түмнийг 2 талцуулаад л зүгээр дүр эсгээд л чуулган дээр ганц хоёр хэрүүлийн үг шидэлцээд л хууль батлагддаг. Хуулийг зѳвхѳн ёсчлохын тулд л их хуралд тэд суудаг. Хуулийг тэд боловсруулдаггүй, мэргэжлийн ажлын хэсгүүд л ноён нурууг нь босгож хэлэлцэх түвшинд бэлдэж ѳгдѳг.

2015.04.18

Сонгуулийн шинээр гарах хуулиа 2 нам тохирчихсон байгаа. Холимог системээр явагдана. 48/28 гэсэн харьцаагаар явна. Ѳѳрѳѳр хэлбэл ѳнгѳрсѳн 2012 оны сонгуультай бараг адилхан. Ард түмэн баярлах гээд хѳѳрцѳглѳж байх үед буюу 2015 оны 07 сарын 10-нд энэ хуулиа батална. Энэ хаврын синдром ямар байдалтай байхыг бас харзнах байх. Эцсийн санаа нь одоо байгаа 76 хэрхэн дахин гишүүн болж дархлагдах вэ? гэж л бодож байгаа.

2015.04.18
М.Даваасүрэн "Ган хийц" ХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавъяат Ажилтан, Монгол Улсын Зөвлөх Инженер

Нутаг дэвсгэр түүний нэгжийн тухай хуулинд өөрчлөлт оруулаж, 320000 хүн амтай дүүрэг, 1500-3000 хүн амтай сумын зохион байгуулалт бүтэцээр ажилаж болохгүй. МУ-ын аймаг сумын баг 400-800 хүн амтай гэтэл хороо 7000-14000 хүн амтай байдаг. Үүнийг хууль санаачлагчид анхааралдаа авах хэрэгтэй.

2015.01.22
М.Даваасүрэн "Ган хийц" ХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавъяат Ажилтан, Монгол Улсын Зөвлөх Инженер

УИХ д нэр дэвших 76 хүнийг сонгохдоо сонгуулийн насны 1950000 хүнийг 76 нэр дэвшигчдээ хувааж 25658 хүний саналаар УИХд сонгогдох ёстой. Гэтэл өнөөдөр СХДт 170000 сонгогчдоос 4 хүн сонгогдож байна. Энэ бол сонгох, сонгогдох тэгш эрх нь алдагдаж байна. Орон нутгийн сонгуульд дүүрэг, сумын хүн амын ялгаа их байгаа учир тухайн дүүрэгт соногдож байгаа төлөөлөгчдийн зардал, суманд сонгогдож байгаа төлөөлөгчдөөс эрс ялгаатай байна.

2015.01.22
М.Даваасүрэн "Ган хийц" ХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавъяат Ажилтан, Монгол Улсын Зөвлөх Инженер

Монгол Улсын үндсэн хуульнд заасан сонгох сонгогдох тэгш эрхийг бусад сонгуулийн тухай хуулиуд зөрчиж байна. Жишээ нь: МУын үндсэн хуулинд заасны дагуу УИХд дэвших хүмүүсийн сонгогдох эрх нь зөрчигдөж байна.

2015.01.22

1. Сонгуулийн хуулийг хэнд зориулж хийгээд байна аа. ??? Сонгуулийн хуулийн төслийг олон нийтэд ил тод болгох хэрэгтэй. Энэ хэлэлцүүлгийг бүх хүмүүст хүргэх нь чухал. 2. Сонгуулийн сурталчилгааны зардлын хязгаарыг хуулиар тогтоож өгөх хэрэгтэй. 3. Эмэгтэйчүүдийн квот, намын жагсаалтанд эмэгтэйчүүдийг яаж оруулах талаар хуульчилж өгөх нь зүйтэй.

2015.01.08