ОРОЛЦОГЧ: 4

Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбаттай мах, махан бүтээгдэхүүний зах зээл, экспортын боломж, түүнчлэн махны нийлүүлэлт, боловсруулалтад шийдэх ёстой асуудлуудын талаар ярилцлаа. Махны үйлдвэрлэл өнөөдөр ямар байдалтай байна вэ? Өнөөгийн байдлаар малын нядалгаа хийх 40 гаруй үйлдвэр, мах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх 40 гаруй үйлдвэр ажиллаж байна. Гэхдээ нядалгаа хийж, хиам үйлдвэрлэж тогтмол ажилладаг нь эдгээрийн...

Төмөр трейд компанийн захирал, Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоциацийн гүйцэтгэх захирал М.Жаргалмаатай ярилцлаа. Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийн салбарын өнөөгийн байдал ямар байна вэ? Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хууль эрх зүйн орчны хувьд хөгжингүй орны түвшинд хүрээгүй ч гэсэн сүүлийн жилүүдэд олон үр дүнтэй ажлууд хийгдсэн. Олонхи улс орны хувьд оёдлын болон хүнсн...

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхантай арьс, ширний салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, хөгжлийн гарц, шийдлийн талаар ярилцлаа.  Арьс ширний салбар өнгөрсөн хугацаанд багагүй дэмжлэг авсан. Өнөөгийн арьс ширний салбарын өсөлт хэр байна? Боловсруулалт, экспорт, импорт, борлуулалтын хувьд ямар түвшинд байна вэ? Арьс ширний салбарыг 2013 онд бид гараанаасаа гарах гэж буй г...

Монгол Улсын Төрийн сайд асан, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Төрийн Соёрхолт, Академич Т.НАМЖИМ      Аливаа улс үндэстэн, ард олны хөгжил дэвшлийн нэг гол хэмжүүр нь өөрсдийн оюун ухаан, ур дүй, гар биеэр элдэв төрлийн бүтээгдэхүүнийг зохиомжлон бүтээдэг, үйлдвэрлэн хэрэглэдэг авьяас чадвар, амжилт бүтээлээр илэрдэг ажээ. Өөрийн улс орны бэлэн нөөц бололцоог ашиглан үйлдвэрлэж бүтээхгүйгээр зөвхөн бусад...

Эксперт Сэтгэгдэл

Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийг дэмжих төсөл (MINIS, www.minis.mn)-өөс Шүрэнгийн Усан цахилгнаан станц \УЦС\, Орхон-Говь УЦС ба урагш ус татаж ОТ, ТТ-г усаар хангах цогцолбор төслүүдийн ТЭЗҮ, БНБОҮ, БОННҮ-ний ажлуудыг зэрэгцүүлэн хэрэгжүүлэх ажлын даалгаюарууд хэлэлцүүлж байна. Эдгээр дээр төлөвлөгдөж буй Эгийн голын УЦС нэмбэл нэлээд хэжээний тариалан, бэлчээр ба ой, зөгийн бэлчээр г.м. ХХАА-н салбарын эдэлбэр газар усан дор орох, аврага том УЦС-ууд (далангийн өндөр 64м -20 давхар байшин мэт), тэдгээрийн дэд бүтэц: зам, өндөр хүчидлийн шугам сүлжээ болон барилгын ажлын барилгын материал олборлолт, цемент бетоны үйлдвэр зэргийн сөрөг нөлөөлд өртөж бохирдох, үйлдвэрлэлд хэрэглэх боломжгүй болох магадлал байна. Эдгээр төслүүдийн ТЭЗҮ боловсруулхаас өмнө стратегийн нөлөөллийн үнэлгээ хийж бусад салбаруудад ямар сөрөг нөлөө, эрсдэл учрахыг үнэлмээр санагдаж байгаа юм. Нөлөөлөх газрын хэмжээг хамгийн багаар авсан бөгөөд алдагдах, бохирдох бэлчээрийн хэмжээ огт байхгүй байна. Хэлэлцүүлгүүд одоо орон нутагт "дэмж" гэсэн удирдамжтай явагдаж байгаа бөгөөд эцсийн хаалтын хэлэлцүүлэг 7-р сарын 3-нд Цэнгэг усны төв дээр мөн л "дэмж" гэсэн чиглүүлэгтэй хийгдэх гэж байна. Монгол Хүнс, ХАА, МАА ба хөнгөн үйлдвэртэй байх асуудалд шууд нөлөөлөх төслүүдийг бусад салбарт нөлөөлөх байдлын үнэлгээ хийхгүй явуулах гэж байна. http://www.minis.mn/ дуу орж зарлагдсан хэлэлцүүлгээс материалууд татаж авна уу.

2017.06.29
Я.Ганболд Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэнгийн /"Гарааны рецептор" ХХК/ захирал, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн гишүүн

Үйлдвэрлэх, экспортлох гэхээсээ урьдаж түүхий эдийн чанарын асуудлыг ярих ёстой. Үүний тулд манай улс эрүүл малтай байх нь нэн том шаардлага. Шүлхий голомтлосон/буруу шийдвэр/, цэцэг өвчний тархалт даамжирсан/хариуцлага/, бас бус өвчнүүд илэрч байгаа /хяналтаа алдсан/ өнөөгийн мал эмнэлгийн төв аппарат нь олон улсын жишигт нийцэн ажиллах материаллаг бааз, боловсон хүчин, ёс зүй, мэргэшлийн чадваргүй болсон одоогийн нөхцөлд үйлдвэрийг түүхий эдээр, хүн амыг цэвэр хүнсээр хангах баталгаа алдагдаад байна. Иймд Монгол улсад улс орноо төлөөлж чадах, оператив арга хэмжээ хэрэгжүүлж чадах, ШУ-ний үндэслэлтэй эмнэлэг биологийн үйлчилгээ үзүүлж чадах, эмийн бизнесээс ангид, чадварлаг мэргэшсэн боловсон хүчин бүхий төв байгууллага /МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРжлийн газар/ нэн шаардлагатай байна. Үүнийг шинээр үүсгэн байгуулахаас өөр арга зам байхгүй. Сүүлийн 4 жилд энэ салбарыг нийгмийн тавцангаас арчсан хүмүүстэй /түшмэлүүд/ хариуцлага тооцож, шинэ салбарыг хөгжүүлэх хөгтэй, жигтэй хөгийн ажил үлдээд байна. Энэ салбарыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлээгүй байхад ЭКСПОРТ яриад ямар ч үр дүнд хүрэхгүй гэдгийг сүүлийн жилүүдийн үйл явдлууд бэлхэнээ нотоллоо. Монголын эдийн засгийн солонгорох явц ХАА-гаас хамаарна гэдгийг гол зарчмаа болгох ёстой. Шинэ засгийн ажлын гарааны цэг ч байж мэднэ.

2016.07.21
Б.Мөнх-Алдар Иргэдийн шударга шүүх ТББ Гүйцэтгэх захирал

Монголын түүхий эдийн зах зээлд Хөдөө аж ахуйн бирж байгуулагдсан одоо л доривтой өөрчлөлт орох боловуу гэсэн хүлээлт байсан гэтэл бүх зүйл урьд байсан байрандаа Энэ бол салбарын бодолго буруу байгаатай шууд холбоотой Анх Хөдөө аж ахуйн бирж байгуулагдаад 32-суудал бүхий брокер ХХК үйл ажиллагаа явуулж байсан гэтэл одоо зөвхөн 3 -н Брокер үйл ажиллагаа явуулж байна.Бусад Брокрийн ХХК-ууд дампуурсан гэж болно.

2016.06.07
Б.Мөнх-Алдар Иргэдийн шударга шүүх ТББ Гүйцэтгэх захирал

Ноолуурын зах зээл энэ салбарын тухайд Ноос ноолуурт урамшуулал өгөх нь буруу урамшуулал бол Улсаас татвар төлөгчийн мөнгө гарна. Энэ ноос ноолуур хагас дутуу угаасан болоод урд хөршрүү хөвөрч байна. Монголд угаасан ноос ноолуурын үйлдвэрүүд 90 хувь нь Хятад хөрөнгө оруулалтай. Үйлдвэрүүд шүү

2016.06.07
Ц.Амарсанаа Хуульч, Лектор

Манай улсын хувьд түүхий эдийн боловсруулалт буюу үйлдвэрлэлийн хэрэгцээтэй материалууд байхгүй байгаа нь хамгийн тулгамдсан асуудал. Нөгөө талаараа манай улсын худалдан авагчидын тоо хэд билээ. Сая хүрэхгүй худалдан авагчтай байхад үйлдвэрлэлийн зардлыг гарган байж үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгж олдохгүй байх. Гадагшаа худалдаанд гаргах гэхээр тээвэрлэлт үйлдвэрлэлийн өрсөлдөөн бий болчоод байгаа. Жижиг дунд үйлдвэрийн дэмжиж байгаа төрийн бодлого зөв боловч судалгаанд тулгуурлах хэрэгтэй. Тал тал руу салбарлуулах нь хөгжлийн бодолго биш мөхлийн бодлого хий хоосон үр таран хийсэн үйлдэл

2016.05.09
T.Natsagdorj "ДЦС-4" ТӨХК-н Хяналтын албаны дарга

Одоо сонгуулийн уур амьсгал орж амь наана, там цаана болчихоод байна. Сонгуулийн хууль нилээд асуудал болж байж нэг юм хийснээ эргээд л засаж залруулах юм болж байна. Тэгээд цэцийн дүгнэлт гаргаад л хэлцэнэ, хэлцэхгүй хүлээж авна, авахгүй гээд баахан юм болж хөшигний ард зодолдсон байх. Тэгээд хүлээж авсан боллоо. Дараа нь тэгээд томсгосон мажоратор, жижигрүүлсэн мажораторын аль нь байх вэ? гээд л бас зодолдож наана цаанаа их л асуудал болцгоох шиг боллоо. Тэгээд нэр дэвшигчдээ бүртгэх, эрх олгох хугацааг хойшлуулав. Уул нь сонгуулийнхаа хуулийн дагуу л явах ёстой доо. За энэ ч яахав, өөрсдийнхөөрөө тайлбарлачих байх. За эцэст нь жижигрүүлсэн мажоратор дээр тулж ирээд зогслоо. За энэ нь байж болох л вариант юм. Одоо дараагийн асуудал 28 мандатаа хаана яаж хуваарилах вэ? гэнд л алалцаж эхэллээ дээ. Хуучин 1 мандаттай аймгууд 2, 2 мандаттай нь 3 мандаттай болгоно гээд л үзэж тарж байна. Ховдоос нэг айлын 2 хүргэн 1 нь МАН-с, нөгөө нь АН-с дэвшинэ гээд шийдчих шиг боллоо. Тэд тохиролцоод сумуудаа хэрхэн хуваах билээ, 3. Мандаттай болвол яах билээ гээд л нилээд хор найруулж байгаа бололтой. Ховд аймаг олон ястны аймаг л даа. 2 хүргэний 1 нь халх үндэстэй сумуудаа авах, нөгөөх нь захчин сумуудаа авна гээд л явж байх юм. Тэгээд торгууд сум урианхай хүн амтай сумуудаа бараг л сонгуульд оролцуулахгүй шахам юм болох нь дээ. Ингэж үндэсний цөөнх доторхи цөөнхүүдийг гадуурхаж болох уу даа. Энэ нь үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа явдал мөн. Яс Үндэс, угсаа гарвал, хэл соёлоор нь 1 айлын 2 хүргэн нь ялгачих юм байна л даа. Үүнийг больёо! Тойрогуудаа хуучин хуваарилж байсан зарчмаараа хуваарилах нь зөв санагдана. Ялгаварлан гадуурхахаа зогсооё. Батцогт, Бямбацогт нараа!

2016.05.08